УИХ-ын дарга Г.Занданшатарт Ард түмний штабаас шаардлага хүргүүлсэн байна.
Тэд банкны бүх төрлийн зээлийн хүүг хорио цээрийн хугацаанд тэглэж, хүү алданги тооцохгүй байх, Монголбанкны хар жагсаалтад орсон иргэд ААН-үүдийг нэг удаа өршөөх хууль батлах, Зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэх, оффшор бүсэд байгаа хууль бус мөнгийг оруулж ирэхэд нэн яаралтай арга хэмжээ авахыг УИХ-ын даргаас шаардаж байгаагаа мэдэгдлээ.
Энэ үеэр Ард түмний штабын тэргүүн Б.Жагар “УИХ дотор уул уурхайн бүлэглэл байна. Хотгор шанага, Оюутолгой, Тавантолгой, Хармагтайн орд гээд Монголын баялаг дээр 30 гэр бүл суучихаад өөрсдийн Сангийн сайд , Монголбанкны Ерөнхийлөгчтэй, УИХ-д төлөөлөлтэй болчихсон. Үүний том нотолгоо нь өнөөдрийг хүртэл банкны хүүг буулгаж чадахгүй, хүү алдангийг тэглэж чадахгүй байгаа үйл явдал юм. Тэд 30 гэр бүлийн төлөөлөл, гадны гар хол, банкны эздийн барьцаанд байна. Нэг үгээр өөрсдийн бий болгосон банкны системийг хамгаалж байна. Шүүгчид, ЖДҮ-чид бага хувийн хүүтэй зээл авч болдог. Гэтэл ард түмэнд тийм зээл авч чадахгүй байна. Иймээс УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
202.126.89.154
Er n bol bid iim vnenii dund amidarch bn naandaj tsar tahliin ved ihenh bvr diilenh alban baiguullaga ajilchdaa Gert n suulgaj bn. Sul zogsoltiin mungu olgoh chadwartai baiguullaga alga
Хариулах