News Paparazzi : Иргэдийн 80 хувь коронавируст халдварын эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна

Moderator
2021/01/18

Үндэсний статистикийн хорооноос коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэх эсэх асуудалтай холбогдуулан иргэдээс судалгаа авсан байна. Уг судалгаанд оролцогчдын 80 хувь нь вакцин үнэ төлбөргүй хийлгэх, 61 хувь нь төлбөртэй байсан ч хийлгэх хүсэлтэй байна гэжээ. 

Харин Ковид-19-ийн баталгаатай вакциныг хийлгэх хүсэл хотын хүмүүстэй харьцуулахад хөдөө орон нутгийн хүмүүст их байна. Ядуу хүмүүсийн 86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна. Гэхдээ вакцин үнэ төлбөртэй байсан ч хийлгэх тэдний хүсэл нь ядуу бус хүмүүсийнхтэй ижил байна. Хүмүүс ойролцоогоор 25000 орчим төгрөгийг Ковид-19 вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ. Улаанбаатар хотод амьдардаг болон ядуу бус хүмүүс вакцин тариулахад арай илүү мөнгө зарцуулах боломжтой гэж (27-30 мянган төгрөг) харин хөдөө орон нутгийн болон ядуу иргэд их мөнгө зарцуулах боломжгүй (19-20 мянган төгрөг) гэж хариулсан байна.
Албаны хүмүүсийн мэдээллээр энэ оны гуравдугаар сард багтаан эхний ээлжийн вацкиныг оруулж ирэхээр төлөвлөөд байгаа юм.


Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.89
    2021/01/19

    Хөдөөний ядуу хүмүүс хотод амьдардаг ядуу бус хүмүүс ч гэх шиг юу хуцаад байгаан

    Хариулах
  • 103.57.93.165
    2021/01/19

    Ene odoo yu gutsaad bgam be heziidee bas sudalgaa avad diilenh n zovshortsiimbee nadas lav/asuugaagui hud sudalgaa hihee boliooch ted odoo buur biznes hihenldee

    Хариулах
  • 202.55.188.103
    2021/01/19

    Ern end tend owcn garjiin bolhoo baila ghiin ter hvmvvsiin hewtj bga gazr owcn awsn hvmvvsiig haruulh hergtee vnn zowiin naad hulgaacuud hujaagas bagtsiin em oruulh gj hudlaa shaaj bgay

    Хариулах
  • 202.55.188.103
    2021/01/19

    hezee sudalgaa awtsiin bvh hvnees awsnn vnn ymu shal hudlaa medeell bn 100% awjeej batlgaajx bishiim bishvv ydj say hvnees awj cadsiimuu

    Хариулах
  • 202.179.24.114
    2021/01/18

    энэ худлаа бурдаг байгууллагыг татан буулгах хэрэгтэй,юун ч олуулаа юм,цэвэрлэгч жижүүр харуулаасаа бусад нь бүгд хувийн унаагаараа явдаг баяжсан гарууд,бас албандаа олон том жийптэй гэжүүгаа

    Хариулах
  • 66.181.161.117
    2021/01/18

    Энэ үндэсний статистикийн хороо гэж байгууллага дандаа элийрсэн юм хийж бхын хэзээ хаана хэнээс нь авчив энэ судалгааг шал худлаа.нэг айл өрхийн дундаж цалинг хөөрөгдөж бас судалгаа хийнэ бодит амьдралтай юм хийж бай та нар.

    Хариулах
  • 23.105.110.206
    2021/01/18

    ЭНЭ ХЭН ХЭЗЭЭ ХИЙСЭН СУДАЛГАА ВЭ? МАНАЙХААС БУСАД НЬ АРД ТҮМНЭЭ ҮНЭГҮЙ ВАКЦИНЖУУЛАЖ БАЙНА.

    Хариулах
  • 66.181.161.110
    2021/01/18

    Энэ одоо юу гээд байна ямар нь ядуу ямар нь баян болоод байна аа.Хөдөөнийхөн ядуу хотынхон нь баян гээд хлёр хуваагаа юу Ккк.

    Хариулах
  • 66.181.188.83
    2021/01/18

    Turked ard irgeddee unegui l hj ugch bgan bn le

    Хариулах
  • 103.229.121.8
    2021/01/18

    1сая төгрөг өгч чадахгүй бол бүх хүнд үнэгүй баталгаатай вакцин хийх хэрэгтэй ш дээ

    Хариулах
  • 103.229.121.8
    2021/01/18

    Оруулсан коммент дор нь устгачлаа

    Хариулах
  • 103.229.121.8
    2021/01/18

    Улаанбаатарын,хөдөө орон нутгийн, ядуу гээд хуваачиж ямар ойлгомжгүй юм оруулдгын баталгаатай вакцин бол хэн хүнгүй л хийлгэнэ өрх бүрд 1сая төгрөг өгч чадахгүй бол ялгаж салгалгүй бүх хүмүүстэй үнэгүй хийх хэрэгтэй шүү.

    Хариулах
  • 103.229.122.208
    2021/01/18

    hezee sudalgaa awchihwa .hudlaa .

    Хариулах
    • 103.229.121.8
      2021/01/18

      Худлаа учир нь ойлгогдохгүй мэдээ оруулаад ямар ч боловсролгүй юмнууд