News Paparazzi : БЗД -н 9, 17 дугаар хороонд хөл хорио тогтоосноос хойш коронавирусийн халдварын 50 тохиолдлыг илрүүлжээ

Moderator
2021/01/18

Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 11-нд сэжигтэй тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрчимтэй өсч 1 дүгээр сарын 13-нд 16 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж энэ сарын 14-нөөс 16-ныг дуустал Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож, 18-аас дээш насны 6475 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу байнгын 4 цэг, явуулын 7 баг ажилласан байна.

Дээрх ажлуудыг хийсний үр дүнд хөл хорио тогтоосноос өмнө, тогтоосноос хойш нийт 9,17-р хорооноос 50 тохиолдлыг илрүүллээ. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгджээ.