Нийслэлийн хэмжээнд 2021 оны 01-р сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн. Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байгаа юм.
Энэ дагуу Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс 2021 оны нэгдүгээр сарын 16-нд хуралдаж, үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр шийдвэрлэсэн. Үүнд,
цахилгаан бараа,
тавилга,
гар утасны төвлөрсөн худалдаа,
түргэн үйлчилгээний цэг,
цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.
Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэг, зогсоолын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
64.119.18.178
халдвар хамгаалалын дэглэм бариулж үсчин гоо сайханы салбарыг яаралтай нээх хэрэгтэй байна. энэ салбарт ажилдаг хүмүүс, үйлчилүүлэгч нар болохоо байлаа
Хариулах66.181.161.39
Задгай Захын барилга гэр ахуй нээж болохгүй юм байх даа
Хариулах94.11.16.22
Corona bol zai barih hamgiin chuhal. Hunii garaaraa barij tavij uzej hurdeg baraa tavaar nom hergsel huvtsas hunar olnoor tsuglardag zaal tanhim gym ene ter chin hamgiin turuund horih estoi zuil . Zasgiin gazar ni ohoh mongogui ard tumen ni medleggui hooson hodoodtoi uchraas neg nj neesen bolj nogooduul ni zambaraagaa aldah yum bn. Yaduu oron gej qrd tumen ni yqduu setgelgeetei bolhoor zasag ni tedneer toglochih yum. Udahgui ovchin ihevslee tq naraas bolson hohi chin geed horiogoo dahin changalna. Enenii orond business ee demj ard tumendee tetgemj og geed temtsehgui
Хариулах64.119.25.93
Компютр Ланд яахын бол?
Хариулах