News Paparazzi : Батлалцсан хуулиа зөрчсөн гишүүн асан А.Сүхбатыг долоо хоног тусгаарлаж, торгуулын арга хэмжээ авна

Moderator
2021/01/16

Төрийн ордонд заларч, хууль батлалцаж явсан эрхмүүд сүүлийн үед ёс суртахуунгүй үг үйлдлүүдээрээ олон нийтийн дургүйцлийг төрүүлэх болов. Хэдхэн хоногийн УИХ-ын гишүүн асан А.Ундраа цахим орчинд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “үхсэн дээр” хэмээн хэлснийхээ төлөө цахим орчинд шүүмжлэлд өртсөн. 
Тэгвэл УИХ-ын гишүүн асан А.Сүхбат  коронавируст халдварын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хуулийг зөрчсөн үйлдэл гаргажээ. Тодруулбал, А.Сүхбат нь халдвартай бүсээс буюу Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу нэвтэрсэн учраас Халх гол суманд тусгаарлагдсан байна. Түүний хувьд халдвартай бүсээс халдваргүй бүсэд зорчиж байгаа хирнээ шинжилгээний бичиггүй, зөвшөөрөлгүй явж байсныг Дорнод аймгийн Шуурхай штаб илрүүлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гишүүн асан хурдан удмын адуу авахаар тус аймгийн зорьсон байх магадлалтай гэнэ. Түүний хувьд парламент сууж байхдаа өөрөө кноп даран батлалцсан хуулиа зөрчиж байгаа нь ийнхүү шүүмжлэл дагуулж байна.
 Яг өнөөдрийн байдлаар орон нутаг руу хүнс, эм, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашин л зорчих журам үйлчилж байгаа.  Иймээс Цар тахлын хууль болон УОК-оос гаргасан дүрэм журмыг зөрчсөн учир УИХ-ын гишүүн А.Сүхбатыг унаж яваа автомашиныг нь хураах, торгох санал гараад байгаа аж. Одоогоор түүнийг голомттой бүсээс очсон гэсэн шалтгаанаар долоо хоног тусгаарлах арга хэмжээ авах юм. Харин тусгаарлалтаас гарсаны дараа ямар хариуцлага хүлээлгэх эсэх асуудал яригдах аж.  
Сонирхуулахад, А.Сүхбат нь Toyota, Land Cruiser 200, Hyundai Mighty, Hyundai Porter маркийн 165 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван машинтай, 100 орчим адуутай гэдгээ ХОМ-тээ мэдүүлсэн байдаг.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 80.200.81.56
    2021/01/17

    Iim l uhamsar doroi humuusiig bid songoj baidag ni haramsaltai!

    Хариулах
  • 66.181.160.52
    2021/01/17

    одоо машинын улсын орлого болох ёстой биз дээ.

    Хариулах
  • 192.82.69.80
    2021/01/16

    Yun aduu mal!! Koronagiin uer iim yum setgeed yvj l bdag. Er n mori mal uralduulahaa bolivol taarna. Tsagaan sar hiihgui gej bhad bas sanaatai aan kk. Er n bayr naadmiig bolih heregtei iimerhuu boh uuach nar l bayjdag bizde ene uer. Muusain mori unasan huuhduudiig hohiroogood muusain yumnuud

    Хариулах
  • 103.229.120.152
    2021/01/16

    Хулгай л хийж яваа биз дээ.

    Хариулах
  • 66.181.160.89
    2021/01/16

    Hohino

    Хариулах
  • 202.9.46.93
    2021/01/16

    Энэ их муу хүн дээ юун аварга??!! допингийн суурь тавьсан хулхи бөх дөө

    Хариулах
  • 202.9.40.73
    2021/01/16

    Долоо хоног бус 2 долоо хоногийн дараа халдвар илэрдэг гээ биз дээ. Мөн өвчтөний түргэн оношлуураар 2 удаа сөрөг гарсан шинжилгээ ПСР-аар эерэг гараад л.

    Хариулах
  • 202.9.40.247
    2021/01/16

    Цар тахлын үеиин хууль зөрчигчид зүгээр нэг хууль биш гэмт хэргиин үйлдэл хийж байна.Сүхбат ч бус Раднаөсад. Нөрболор.яаж хариуцлага хүлэжхииг харах

    Хариулах
  • 202.9.40.247
    2021/01/16

    Бас хулгайн замар явсан этгээдиг торгоно.унаж явсан машиныг хурааж улсын орлоо болгож байгаа. Энэ хэн байхаас үл хамаарч хууль үйлчилнэ гэж УОК мэдгдэж байсандаа.Хууль гаргагчидхэрхэн хуулиа мөрдаж биеэрээ дуурайл үзүүлнээ.

    Хариулах