ШУУРХАЙ : А.Амбасэлмаа: Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнаас коронавирус илэрлээ

Moderator
2021/01/15

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

1-р сарын 14-ний өдөр 16854 хүн PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Мөнххада-гийн голомтоос халдвар авсан хүний хавьтал 4 хүний давтан шинжилгээгээр, 17-р хорооны халдвар авсан иргэдийн хавьтал 8 хүнээс коронавирус илэрсэн. 

Энэ хүмүүс бүгд тусгаарлалтад байсан.

Халдвар авсан нэг иргэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2-3 удаа очиж, тусламж авсан. Тиймээс тус эмнэлгийн 100-гаад ажилтнаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Мөн ХСҮТ-д нэг хавдартай өвчтөн очиж, тусламж авсан. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс шинжилгээ авч, хавьтал болсон 21 хүнийг тусгаарласан. “Энэрэл” эмнэлэгт халдвар авсан нэг хүн очиж тусламж авсан учир эмнэлгийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан.  Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэг иргэн халдвар авсан нь батлагдсан тул Цагдаагийн газрынхныг шинжилгээнд хамруулж, 10 хүнийг тусгаарласан.