ШУУРХАЙ : Өнөөдөр 12 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,491 боллоо

Moderator
2021/01/15

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа


 "Нэгдүгээр сарын 14-ний өдөр улсын хэмжээнд 16,854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 

Тэдгээрийг задалж танилцуулбал,

"Мөнххада" компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байсан бөгөөд давтан шинжилгээгээр 4 хүнээс халдвар илэрлээ.

БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох 8 хүний шинжилгээгээр коронавирус илэрсэн. Эдгээр тохиолдлууд бүгдээрээ хяналтанд орсон, тусгаарлалтад байсан.


ШУУД ҮЗЭХ https://www.facebook.com/papar...