БЗД-ийн 17 дугаар хороонд коронавирус халдварын багц тохиолдол илэрч, , голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаад өнөөдөр ЭМЯ-аас мэдээлсэн.
Тэгвэл тус хороонд энэ сарын 14-ны 06.00 цагаас буюу маргаашнаас эхлэн энэ сарын 16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Энэ хүрээнд, явуулын болон суурин 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээг авах юм.
Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй юм.
Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой.
17-Р ХОРООНЫ ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙРШЛУУД:
БАЙНГЫН 4 ЦЭГ:
• 79-Р СУРГУУЛИЙН 1-Р БАЙР
• 17-Р ХОРООНЫ ИРГЭД НИЙТИЙН ТАНХИМ
• 21-Р ХУДАГ
• ӨРГӨН ГУДАМЖНЫ “БАЯН” ДЭЛГҮҮР
МӨН ЯВУУЛЫН 6 ЦЭГ АЖИЛЛАЖ 08.30-18.30 ЦАГИЙН ХООРОНД ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ ЮМ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай