News Paparazzi : А.Амбасэлмаа: БЗД-ын 17 дугаар хороонд БГД-т хийсэн шиг илрүүлэг шинжилгээ хийнэ

Moderator
2021/01/13

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийлээ.

Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нийт 16975 хүнд шилжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Эдгээр тохиолдлууд нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Тодруулбал, Ачтан эмнэлгийн нэг эмч, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны гурван гэр бүлийн долоон хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүн байна. Ингээд Улаанбаатар хотын батлагдсан тохиолдол 643 болсон. Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-ээс 20 эмчлэгдэн эдгэрч, дараагийн шатны тандалт хяналт руу шилжлээ. Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1469. Үүнээс 909 хүн эдгэрсэн, одоо 549 хүн эмчлэгдэж байгаа байна. Эдгээрээс хөнгөн 449, хүндэвтэр 87, хүнд 12, маш хүнд 1 хүн байна.

Сүүлийн үед идэвхтэй байгаа голомт нь БЗД 17 дугаар хороо. 4 гэр бүлийн 10 гаруй хүн өвчлөөд байна. Үүнтэй холбоотойгоор тус хороонд БГД-т хийсэн шиг голомтын илрүүлэг, шинжилгээ хийнэ” гэлээ.