ШУУРХАЙ : ЭМЯ : Өнөөдөр 14 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,456 бүртгэгдлээ

Moderator
2021/01/12

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :

Нэгдүгээр сарын 11-ний өдөр улсын хэмжээнд 15,849 хүнд PCR шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задлат танилцуулбал,

  • БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээр иргэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.
  • БГД-ийн 6 хорооноос нэг гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрлээ.
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой  гэр бүл дамжсан халдвараар нэг хүн өвчилсөн байна.
  • ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн
  • Шууд үзэх : https://www.facebook.com/papar...