ОХУ-д коронавирусийн халдварын шинэ хувилбарын анхны тохиолдол Их Британиас буцаж ирсэн нэгэн орос иргэнээс илэрсэн тухай ТАСС агентлаг мэдээллээ.
Тодруулбал, ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Попова “Шинэ хувилбарын халдварын тохиолдол манай улсад арванхоёрдугаар сарын сүүлээр бүртгэгдсэн, одоо өвчтөн халдваргүй болсон . Тэр үед ихээхэн түгшүүр төрүүлж байсан. Тухайн хүний биеийн байдал сайн, ямар ч шинж тэмдэггүй байсан" хэмээн мэдэгджээ. Түүний өгүүлснээр, ОХУ-д ашиглаж буй коронавирусийг илрүүлэх PCR тест нь халдварын шинэ хувилбарыг илрүүлэх чадвартайгаас гадна сэргийлэх чадвартай гэнэ.
Мөн өнөөдөр Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс Их Британи, Өмнөд Африкт тархаж байгаагаас өөр, Covid-19-ийн мутацид орсон шинэ төрөл илэрсэн тухай мэдэгдсэн бөгөөд энэ сарын 2-ны өдөр Бразил-Японы нислэгээр ирсэн дөрвөн хүнээс тус шинэ төрлийн халдвар илэрсэн байна.
Эх сурвалж: ТАСС
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай