Шуурхай : Шинэ Голомт "Сонгдо" эмнэлэг шинээр нэмэгдэв.

Moderator
2021/01/10

Зөөвөрлөгдсөн тохиолдол нэг, ХӨСҮТ-ийн нэг халдвар шинээр батлагдлаа. Дотоодын кластер халдвар нэмэгдсээр байгаа дунд "Сонгдо" эмнэлэг шинээр нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд

  • нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас илэрсэн. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 409 болж байна. 
  • ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас илэрсэн.

19 нь шинээр үүсээд байгаа кластер голомтоос бүртгэгдсэн. Үүнд:

  • БГД-ийн 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээнээс 8 хүнд халдвар илэрсэн
  • Голомт идэвхтэй байгаа Мөнххада компанийн нэг ажилтны гэр бүлийн 4 хүнээс
  • "Ачтан" эмнэлгийн нэг ажилтны гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. Үүний нэг нь "Сонгдо" эмнэлгийн лабораторийн эмч ажилтай хүн.