УОК-ын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад 53600 ширхэг халдаг улавч олгосон байна. Тодруулбал эргүүл, хяналт шалгалт, тусгаарлах байр, орон сууц, гэрийн тусгаарлалтын объектын хамгаалалт, Улаанбаатар хотруу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих постуудад үүрэг гүйцэтгэж буй бүх алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нарт халдаг улавч түгээжээ. Японд үйлдвэрлэсэн тус улавч нь удаан хүйтэн орчинд ажилладаг хүмүүст тохиромжтой бөгөөд уутнаас нь гаргаснаас хойш 14 цаг халуунаа барьдаг аж.
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч буй тул "гэрт ч сэрүүн, тухгүй байхад -35 хэмд өдөржин зам дээр цагдаа нарыг зогсоохоо болиоч" зэргээр ямар нэгэн зохицуулалт хийж, үүнд анхаарлаа хандуулахыг шаардсан иргэдийн сэтгэгдэл цахим орчинд цөөнгүй харагдаж буй.
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна