Төв аймаг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-д овоолгоотой нүүрс нурж нэг хүн дарагдсан байсныг Онцгой байдлын газрын аврагчид түүнийг 3 метрийн гүнээс эсэн мэнд гаргаж авчээ.
Тодруулбал, тус аймгийн Зуунмод сумын Номт баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын 1 дүгээр уурын зуухны овоолгоотой нүүрс нурж нэг хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан 11:27 цагт очиход тус уурын зуухны галч 45 настай, эрэгтэй Б овоолгоотой нүүрсэнд 3 метрийн гүнд дарагдсан байсныг 11:43 цагт эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна