Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас 10 дугаар хороолол орчимд тогтоосон хөдөлгөөний хязгаарлалт хаанаас хаана хүртэл үргэлжилж байгааг мэдээлж байна.
25 дугаар эмийн сангийн уулзварын баруун талаас Сапорогийн уулзвар,түүнээс хойш ГССҮТ-ийн баруун урд уулзвар хүртэл буцаад зүүн тийш Улаанбаатар паласын зүүн хойд уулзвар хүртэл хэсэгт хязгаарлалт тогтоожээ.
Баянгол дүүргийн Засаг дарга, Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу коронавирусийн халдварт өвчинтэй холбогдуулан тус дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийн явган зорчигч болон автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл хийж байна.
Энэ хугацаанд хязгаарлалт тогтоосон хэсэг дэх эмнэлгүүдийн ажилчид, онцгой байдлын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлнэ гэдгийг ТЦА-наас мэдээллээ. Харин хязгаарлалтын бүсэд багтсан хүнсний Орхон зах ажиллахгүй.
ХАРИН явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм. Хязгаарлалт тогтоосон 5,6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн явагдана.
Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай