Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн ачаа тээврийн нислэгээр бараа таваартай ч хамаагүй хүргэгдэн ирсэн УИХ-ын гишүүдийнхээ өмнө засгийн газар нь бадайрч нэг гараараа гаргасан шийдвэрээ нөгөө гараараа дарж байна. Өнгөрсөн хугацаанд олон улсад хийгдэж байсан тусгай үүргийн нислэгүүдээ цуцлаад байсан ЗГ энэ шуугиантай зэрэгцэн БНСУ руу нислэг хийхээр болсоноо мэдэгдсэн нь олон нийтийн сүлжээгээр ажлаа хийх болсон төр засгийн удирдлагуудын бас нэгэн бүдчээ боллоо. Ер нь цар тахалтай холбоотой гаргаж байгаа шийдвэрүүд нь эргэж буцсан нэг байгууллага нь нөгөө байгууллагатай зөрчилдсөн ямар ч уялдаа холоогүй шийдвэрүүд болж байгаа нь иргэдийн улам бүр бухимдуулсаар байна. Нөгөө талаар гадаадад гацсан иргэдийн зүгээс өвчтэй эмгэгтэй онц шалтгаантай иргэд ихээр байгаа болохоор өдөр хоног цаг секунд бүр хэн нэгний хувьд амьдрал үхэлтэй уралдаж байна. Өнөөдөр л гэхэд ачаа тээврийн онгоцоор ирсэн нэр бүхий УИХ-ын гишүүдийн талаар сонссон иргэд Монголын төр иргэдээ бараа таваар илгээмжийн ачаанаас ч дор үзэж байгаад Төрдөө гомдлож байна. Иймд нэн шаардлагатай эрүүл мэндийн асуудалтай байгаа иргэн УОК холбогдох албадыг хариугаа өгтөл нь гадаа нь зогсох болохоо мэдэгдэн цахим хуудсаараа өчил эржээ: “Аргаа барж байна. Дэндүү гомдмоор. Бүүр цөхрөнгөө барж бачуурах юм. Энэ улс орон иргэдээ ачаа бараанаас ч доогуур үнэлж байна. Нөлөө бүхий дээгүүр албан тушаалтай дарга цэрэг таньдаггүй, хахуульдчих мөнгөгүй л бол нохой хуцсанаас долоон дор, харьцах ч үгүй, ач холбогдол өгдөггүй, тавилан чинь тэр дээ гээд хөсөр хаях шиг... Тэр УОК-ын даргатай нь биечилж уулзмаар байна. Дэд дарга Ууганбаяр хурандаа ч байна уу, уулзмаар байна.”
Унгасан хойноо хавчдаг шиг УИХ-ын гишүүдийг ачаа тээврийн онгоцоор тээвэрлэсэн холбогдох албадууд ямартаа ч БНСУ руу нислэг үйлдэхээр боллоо. Ингэхдээ энэ мэт үнэхээрийн ар гэр эрүүл мэндийн шалтгаантай байгаа иргэдээ авч ирээсэй билээ. Төрийн минь сүлд өршөө гэж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.73.29
Paparazzi ungasan hoinoo yankhan site, tv, page
Хариулах139.5.218.207
Medrel pizda
202.126.89.85
Ta buhnii songoson ih hural, Zasgiin gazar... chaddiim bol garaad temcecgee!!! Chadahgui... tegvel duugai darluulaad hevtej bai!!!
Хариулах66.181.186.25
Ug huniin meddeg bsn bol hen ch songohgui bh bsn