-Тэтгэврийн зээлгүй байсан 210.0 мянган иргэнд 1.0 сая төгрөг олгох ажил тавдугаар сарын 21-нээс хэрэгжихэд бэлэн болов-
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаарМонголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов.
Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурал баталсан бөгөөд яг нэг жил өнгөрч байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш хоёр жил өнгөрч байгаа юм.
Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.
Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна.
Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас таван жилийн хугацаатай, 725 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.
Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна.
Хуулийн хэрэгжилтийг 2021 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйх харилцах хэлтсээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.55.188.110
Zass 1 sayiig egne gd Zandangiin zurgiig taviad bh uom.Ene hunii sanal.oroltsoo ogt bhgui.eersdiigee chadvargui.medmeggui hunii hiisen ajlaar reklam hh gj ydah uom.
Хариулах202.55.188.89
Ажилгүй гэрт хоригдсон иргэдээсээ нийгмийн даатгал нтрээ сорж аваад л байгаа. Тэр мөнгөөрөө ахмадууддаа өгнө гэсэн 1 сая төгрөгөө өгөх нь дээ. Ээждээ аавдаа 1 сая төгрөгөө өгмөөр байгаа бол орлогогүй ч гэсэн бид даатгал татвараа үг дуугүй өгөх ёстой. ГҮЙЦЭЭ
Хариулах192.82.70.152
6 SAYIIG TEGLESEN YM BAIJ YAGAAD 6 SAYIIG OGOHGUI BGAA YM
Хариулах192.82.70.138
Тэгээд бэлэн болсон бол одоо хэцүү үед нь өгөөч заавал сонгууль дөхөөд өгөх нь ямар учиртай юм болоо
Хариулах