Энэ удаад дэлхий дахинд тархаад байгаа короно буюу титэмт вирус эврээрээ бусад вирусээс ялгарч хүний амьсгалын эрхтэн системийг доголдуулж амь насанд хүрдэг аюултай. Гэтэл энэ эвэрлэг вирус Монгол улсад бас нэгэн эвэрт нөхддүүдийг тусгайлан авч үзэж эхэллээ. Дэлхий нийтэд улс орнууд эрсдэлтэй байдлаас өөрийн орны иргэдээ татав авч байгаа. Монгол улс ч дотоодын авиа компаниа дайчлан тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авсаар байсан ч дотооддоо үүссэн цар тахлын тархалтын улмаас уг нислэгүүдийг зогсоосон. Гэхдээ тусгай нислэгт багтхын тулд оочер дараалал авахдаа хууль бусаар бүртгүүлэх,билетийг шаглах асуудлууд ч гарч байсныг олон нийт дэлгээд байгаа. Дайны хажуугаар дажин гэгчээр эвэрт вирусын хажуугаар МОНГОЛЫН ЭВЭРТ давхаргынхан бас чихэлдээд ирлээ. Эвэртэн эвэртэндээ элгэмсэх нь аргагүй юм. Саяхан л УИХ-ын гишүүн Д.Өнөрболор БНСУ-д бизнес эмэгтэйчүүдийн уулзалтад оролцсон нь ил болсон бол сүүлийн үед эх сурвалжууд түүнийг хүүхдээ эмчлүүлээд явж байгаа талаар мэдээллэх боллоо. Тэр өнгөрөгч оны 12-аар сарын 14нд тусгай үүргийн онгоцоор тус улсад очсон байдаг. Нэг эвэр доргивол гэдэг шиг бас нэгэн эвэр өнөөдөр гараад ирлээ. УИХ-ын гишүүн Н.Учрал европын улсад эмчлүүлэхээр явахдаа БНСУ-аар дамжин явах болж түүний явсан онгоцоор өнөөх л эврийн асуудал хөндөгдлөө. Хэдэн олон жил сараар гэр орноосоо хол байж бэтгэрэх нь байтугай болсон олон ээж аав, эцэг эхүүдийн орон зайг эвэрдээд авчихаж өнөөдүүл. Тодруулбал 2021 оны 01 сарын 07-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн Ачаа тээврийн онгоцоор 5-6 хүн Монгол улсад ирсэн байна. Эдгээр хүмүүсийн дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон түүний эхнэр иржээ. Эвэрлэг вирусын онц байдлын үед Монголын эвэрлэг эрхэмүүд тусгай үүргийн ч бай бүр тусгай ачаа тээврийн ч бай нислэг бүхнээр явах нь ариун явдал шиг харагдахгүй л байна. Эх орон элгэн садан ард үлдсэн амьдралаа хөөрхий гэж яваа энгийн иргэдийг яаж эвэрлэг болгох вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.160.74
Tend bgaa ard irgedee awaachee hunii nutagt hectuudlee
Хариулах66.181.191.30
Арай л юмаа. Ард түмэнээ бухимдуулаад...,
Хариулах