Энэ орчлон дэлхийд төгс юм гэж үгүй гэдгийг өнөөдрийн нэгэн үйл явдал харууллаа. Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зарлах өдөр байлаа. Гэвч сонгуулийг хар машинаар луйвардсан гэж сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон нийт Конгересийн ордонг хүчээр эзлэн авлаа. Энэ үеэр цагдаа нарын бууны суманд нэг эмэгтэй амь насаа алдлаа. Ерөнхийдөө олныг хамарсан эмх замбараагүй байдлыг хуучин ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид гэж хэлж болох юм. Гэхдээ экс ерөнхийлөгч олон нийтийг аль болох орон гэртээ бай гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн сүлжээгээр уриалсаар байсан юм. Энэ бүхэн ардчиллын эх орон Америкт ардчилал гэгч зүйл байдаг гэдэгт эргэлзүүлж эхэллээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 7-аар сарын 2нд Монгол улсад өрнөсөн хар мягмар гарагийг санагдуулж байгаа юм. Монгол улс социалист орнуудаас ардчилсан хувьсгалыг амжилттэй хийсэн 2 дахьч орон гэдэг нэрийг авч дэлхий нийтэд улаанаас цэнхэр өнгөнд шилжин зах зээлийн нийгэмд асар хурдтайгаар шилжин дэлхий нийтэд танигдаад ердөө 20 жил болж байна. Гэтэл өнөөдөр ардчилал гэдэг үг өнөөх л социализмийн хий хоосон тунхаг шиг харагддаг болж. Өнөөдөр ардчиллыг эхлүүлэгсэд өөр хоорондоо талцаж 30 гэр бүлээр хязгаарлагдаж Монгол улсад нэн ядуу хэт баян гэдэг нийгмийн эрс ялгаа бий болчихлоо. Улаан нь ч бай цэнхэр нь ч бай аль ч засаглалын үед амьдрал дээшилсэнгүй. Үнийн тогтвортой байдал гэж алга. Төгрөгийн ханш өдрөөс өдөрт унаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, цэрэгжсэн, торгуулжсан, татваржсан нийгэм цухалзаад байгаад ард иргэд бухимдалтай хандах болж. Харин тэд АРДЧИЛАЛ аа аваръя гэж хашгирсаар. Хэнээс гэдгийг АНУ-д өрнөж байгаа үйл явц харуулах болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна