САЙХАН МЭДЭЭ : "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлээд Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт очсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Moderator
2021/01/07

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :

Ачтан" эмнэлэгт энэ сарын 4,5-нд халдвар батлагдсан. Тус хугацаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд  эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсээс шинжилгээ авах ажиллагаа зохион байгуулсан юм.  Энэ хүрээнд Өвөрхангай, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас ирж үйлчлүүлсэн ганц нэг хүн орон нутагтаа очсон байсныг хяналтдаа авсан. Шинжилгээ авахад хариу нь сөрөг гараад байна. "Ачтан" эмнэлэг нь үйлчлүүлж байгаа хүмүүстээ байнга түргэвчилсэн тест тавьдаг давуу талтай байсан учраас одоогийн байдлаар өвчтөнүүдээс халдвар илрээгүй байна" гэв.