Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг зогсоожээ.
Энэ талаар тус аймаг дахь Цагдаагийн газраас "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2021 оны А/05 дугаар захирамжаар тус аймгийн Бат-Өлзий суманд Коронавируст халдвар /Ковид-19/-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 9-ний өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд зогсоолоо.
Иймд иргэд та бүхэн захирамжийн хэрэгжилтийг хангаж, хууль хүчний болон мэргэжлийн анги байгууллагын алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг уриалж байна" хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай