Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь эзэмшдэг компаниуд болон ах дүүс нь их хэмжээний зээл авдаг ч эргүүлэн төлөхдөө хойрго хандаж иржээ.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг “Мах импекс” ХХК 2015 онд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд жилийн 3,8 хувийн хүүтэй 16,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Мөн түүний төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн үүсгэн байгуулсан “Милл хаус” ХХК нь Мал хамгаалах сангаас хоёр тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байдаг. Хоёр тэрбумын ердөө 400 саяд нь тэжээл импортлосон гэдэг ч үлдсэн 1,6 тэрбумыг өдгөөг хүртэл төлөөгүй явж иржээ. Мөн “Милл хаус” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2,2 тэрбумын санхүүжилт авч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр үрийн буудай нийлүүлсэн зэрэг өр, зээлийн баримтууд ил болсоор байна. Хамгийн ноцтой нь, “Мах импекс”-ийн авсан 16,5 тэрбумын зээлийг эргүүлэн төлсөн эсэх, ямар хуваариар гэх бүх баримт бичиг архиваас устсан байна.
Асуудал үүгээр дуусахгүй. Х.Баттулгын 2007-2008 онд үүсгэн байгуулсан “Камекс” компанийн охин компани болох “Төгрөг нуур энержи” ХХК нь “Цэвэр агаар” сангаас нэг сая ам долларын татаас авч, утаагүй түлш үйлдвэрлэхээр болж, тэрбээр өөрийн биеэр үйлдвэрийн нээлтэд очин, тууз хайчилж байлаа. Нэг сая ам. доллар буюу 2,9 тэрбумын татаас улсаас авсан ч энэхүү үйлдвэр нь нэг ч шуудай түлш үйлдвэрлээгүй. Харамсалтай нь, энэ талаар хэн ч шахаж, шаарддаггүй.
Ерөнхийлөгч маань хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор 1,8 тэрбум төгрөгийг бэлнээр авч яваад баригдан хуулийн байгууллагад шалгуулж байв. Гэвч сонгогчдыг худалдан авах гээгүй, үйл ажиллагааны зардал байсан хэмээн мэлзэж, мөн л уснаас хуурай гарч байсан түүхтэй.
Эх Сурвалж : 24tsag.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
66.181.161.79
хэн удирдаад байна аа
Хариулах139.5.219.62
Шүүх прокурорыг ерөнхийлөгч уих сонгодог, намын тогтолцоотой байхад хэн тэднийг шалгах вэ.
Хариулах139.5.219.62
Үнэн 2.Монголчууд ядуу байна.Тэмцэж чадахгүй аймхай байна.Хууль мөнгөгүй хүнд үйлчилж байна.Тогтолцоогоо өөрчлөх, авлига эдийн засаг улс төрийн хэргийг эх орноосоо урвах зүйл ангид оруулж цаазын ялтай болгох,ха дүү хамаатан садны бүх хөрөнгийг хураадаг болох хэрэгтэй
Хариулах66.181.184.52
Ийм эрт сонгууль болох юмуу??? Сурталчилгаа эхлэж байгаа бол нөгөө өвчин чинь хаданд гарна даа,
Хариулах182.216.48.250
songuuli duhuud hulsnii bicheech nar shuurhailan ajildaa orjee
Хариулах202.131.245.220
er ni ter sanguudiig sain shalgah heregtei sh de
Хариулах192.82.73.201
За сонгуулийн сурталчилгаа эхэлжээ.
Хариулах150.129.141.238
За яахав хүний хийдэг л асуудал байна
Хариулах192.82.74.110
Paparazzi.mn баримттай юм дэлгэнэ шүү. Захиалгат үндэслэлгүй мэдээ тавихаа болино уу.
Хариулах203.91.115.48
Eronhiilogchiin sungaa oirthoor har fiar yavj ehlehiin yah gej engedgiin.
Хариулах202.9.46.138
Тэр зээлуудийг толуулээч Яаралтай аймар юм бэ . Монголд хуугуй зээл авах гэж , ашигт малтмалын лиценз газар наймаа хийх гэж л торд зутгэдэг улс торчид
Хариулах103.212.116.60
Монголд өргүй хүн байгаа юмуу. Харин ч өргүй бол идсэн уусан баян гээд ярих бишүү. Харин ч манай ерөнхийлөгч бидэнтэйгээ л адил эгэл хүмүүсийн төлөөлөл гэдгийг мэдлээ. Ах дүү нарынхаа өрийг дарна гэж бодоод үүнийг бичсэн бх чи. Ерөнхийлөгч минь түүний ах дүү бүгд л жирийн иргэд атаархах юмгүй гайхах юмгүй жирийн монгол гэр бүл. Бүү элдэв юм бич
Хариулах113.9.216.25
Yagaad Elbegdorjiig shalgahjgui bgaan be
Хариулах103.26.195.11
yamar ih shunaltai muu novsh ve Ene hunii gar huruu oroltsoogyi yum gej baina uu
Хариулах202.9.40.88
Баттулга цэвэр байна гэж байхгүй. Дээрхи мэдээлэл үнэн байх магадлалтай. Холбогдох газрууд яаралтай шалгах хэрэгтэй.
Хариулах202.55.188.44
Ter makhimpexiin dahiad sudlaach huwitsaat gecheeed dooroo hiam konseriw iin uildwer buyu hku hhk gedeg kompani jinhen mungu hiideg gazar shd teriig ta hed olooguun bn oo
Хариулах212.102.51.228
монголын төлөө биш оросын төлөө явж. монголын нүүрс, одоо зэсийг энэ хүн төөрүүлсэн.
Хариулах23.105.110.201
яагаад энэ нэг хөмсөг зангидсан худлаа гарын хийсэн залилан, гэмт хэрэгүүдийг хэрэгсэхгүй болгоод байдаг юм бэ.
Хариулах66.181.184.165
Өлзийбаатарт төрийн шагнал өгөөд байсан чинь 16.5 тэрбумын баримтыг устсан байна гэдэгтэй холбоотой юм бишүү.
Хариулах202.9.46.80
аймаар юм бэ ?
Хариулах202.179.24.38
Mongol yllaa daa hoorhii
Хариулах139.5.217.88
Намгийн ноцтой нь монголын нүүрсийг үнэгүйтүүлэхийн төлөө үнэнийг илчилсэн улс төрийн зүтгэлтэнүүдийг хоморголон хэлмэгдүүлж шүүх покурорыг атгаж ерөнхийлөгчийн дарангуйлалыг бий болгосонд
Хариулах64.119.21.52
Бөөн хар шуналын дэв юм л даа Ямар өлөн цус вэ?
Хариулах192.82.65.34
ямар муухай шуналтай хүн бэ. баттулга ерөнхийлөгч
Хариулах202.55.188.36
Ийм ерөнхийлөгчтэй байх гэж яасан ханаж цаддаггүй шунал вэ???
Хариулах192.82.64.204
Балиар хулгайч