Шуурхай :ЭМЯ : Түргэвчилсэн оношлуураар 9 эмч, мэргэжилтний шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ

Moderator
2021/01/05

Эрүүл мэндийн яамнаас “Ачтан-Элит клиник” эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өглөө. Тус эмнэлгийн ажилтнууд 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр ажилчдаа шинжилгээнд хамруулсан байна. Ингээд нийтдээ 9 эмч, ажилтнаас коронавирус илэрсэн байна гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ. 

12 сарын 15-наас хойш “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.