News Paparazzi : Я.Содбаатар: "Мөнххада" компани арванхоёрдугаар сарын 22-нд нууцаар арга хэмжээ зохион байгуулсан

Moderator
2021/01/05

Коронавирусийн халдварын нэг голомт "Мөнххада" компанид үүсээд буй. Тус голомтын эх үүсвэрийг тогтоогоогүй талаар Эрүүл мэндийн сайд мэдээлж байсан. Тэгвэл тус компанийн ажилчид хаанаас халдвар авсан талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Иргэд хатуу хөл хорио сахиж байгаа үед халдвар хамгааллын дэглэмийг сахихыг онцгойлон анхааруулж байна. Ойр дам хавьтлыг гаргаж ирэх үед нууцаар арга хэмжээнд оролцсон, тав, арвуулаа салхинд гарсан, байрны найранд очсон, гурав дөрвүүлээ нийлж, архи дарс уусан зэрэг асуудал гарсан. Холбогдох зөрчлийн хуулиар хариуцлага тооцож байгаа.

Тухайлбал, "Мөнххада" компани арванхоёрдугаар сарын 22-ны өдөр буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийн урд өдөр байгууллага дээрээ тодорхой арга хэмжээ зохион байгуулсан. Арванхоёрдугаар сарын 14-нөөс 22-ны хооронд энэ байгууллага ажилласан.

Төрөөс шийдвэр гаргаад цагдаа хүчнийхэн ажиллаад байхад нөгөө талд нууцаар халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдэл битгий гаргаач. Энэ нь эргээд бид бүхний хайртай хүмүүст өвчин тусах эрсдэлийг дагуулж байна. Монголчууд бид нар цөөхөн. Энэ өвчнийг аль болох олон хүнд тусгахгүй байхад анхаарч байна. Зөвхөн төрийн хариуцлагаас гадна ААН, иргэдийн хариуцлага их чухал. Цар тахлын эсрэг тэмцэхэд хариуцлагатай анхаарч ажиллаач. Цөөн хүмүүсийн алдаатай байдлаас болоод нийт иргэд хөл хорионд орох эрсдэлтэй байдал үүсэж байна” гэлээ


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.120
    2021/01/05

    МАНАЙ ОРЦНЫ НЭГ МАЛ ИЛЭРЭЭД НААНА ЧИНЬ АЖИЛДАГ ГЭНЭЭ. БИДНУУС ХОРИГДООД ХОГ ШААР БОЛЖ БАЙНА , ЯАХВЭЭ ЗДА ЮМАА, ГЭРТЭЭ МӨРӨӨРӨӨ ХИЧЭЭЖ БАЙГААД ХОХИРООД БАЙНА: ХЭН ХАРИУЦАХ ЬЭЭ

    Хариулах
    • 66.181.187.16
      2021/01/06

      Haana we

  • 202.55.188.88
    2021/01/05

    Хэн нотлох юм шал худлаа ганц ханиадаа короно болгож оншилдогоо ч мэдэхгүй малууд ялаж бхад яаг ханиадны үеийг ч хэлхүү жоохоон ханиадийг короно болгодог ичээсэй луйварчид

    Хариулах
  • 73.42.213.129
    2021/01/05

    Энхсаранд яагаад арга хэмжээ авахгүй байна?

    Хариулах
  • 66.181.182.241
    2021/01/05

    Kompaniig ni haah heregtei, Sumiyabazar hariutslagaa hulee

    Хариулах
  • 66.181.161.94
    2021/01/05

    yponii awarga dawaajargaliin kompani biz dee vil ajillagaa ywuulah erhii ni tsutslah heregtei

    Хариулах