Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
ДЭМБ-ийн албан ёсны сайтад МУ-д коронавирусийн халдвараар нэг хүн нас барлаа гэж бүртгэгдсэн. Гэхдээ энэ мэдээллийг ЭМЯ-наас мэдээлсэнгүй энэ талаар тайлбар мэдээлэл өгөөч гэсэн асуултад,
Тэрээр "Ковидын халдвар авсан хүн нас барсан учраас бүртгэлд орсон. Тухайн хүн архаг өвчтэй, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан, маш хүнд амьсгалын аппараттай байсан хүн байгаа. Энэ хүн ковидын халдвар авсан. Гэхдээ үндсэн дагалдах онош нь бүх биеийн булчингийн сулрал гэдэг оношоор нас барсан. Жишээ нь зүрхний дутагдалтай хүн ямар нэгэн байдлаар томуугийн вирус аваад ханиадтай болох юм бол тур хүнийг ханиадтай байж байгаад зүрхний дутагдлаар нас барвал энэ хүнийг зүрхний дутагдлаар нас барсан гэж явна. Коронагаас болж хүн нас барна.
Гэхдээ нас барж байгаа тохиолдлууд ихэвчлэн уушигны хүнд хэлбэрийн өөрчлөлтүүдээс болж нас бардаг. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод эмчлэгдэж байгаад халдвар авсан 2 хүнд хүн Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Энэ хүмүүс архаг суурь өвчтэй, сүрьеэгийн үлдэцтэй, зүрхний хэм алдагдалтай ийм хүмүүс байгаа. Биеийн байдал нь хүндрэх эрсдэл өндөр байна. Архаг суурь өвчтэй хүмүүс халдвар авч, биеийн байдал нь хүндрэх тохиолдлууд нилээн гарч болзошгүй байгаа. Ийм тохиолдлуудад бид бүхэн юунаас болж нас барсан бэ гэдэг шалтгаануудыг тодорхой ард иргэддээ өгнө. Сая нас барсан тохиолдолд Олон улсын байгууллага, Эрүүл мэндийн байгууллагууд бүгд хяналт тавин ажиллаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
192.82.68.174
Ковид тусаагүй л бол архагшаад л байж л бн ш дэ.ковид аваад түргэнд н оруулчихаад бгаам бишүү..хариуцлагаас .ковидоос .болоогүй л гэчхээд бхйимаа.
Хариулах139.5.217.235
Хариуцлага алдсан гэж хэлүүлэхээс зайлсхийгээд архаг өвчтэй хүн нас барсан гээд байх юм. Ковид туссаны улмаас нас барсан юм чинь ковидоос нас барлаа гээд ард түмэндээ үнэнийг хэлж ийм аюултай гэдгийг ойлгуулж болдоггүй юм уу.
Хариулах192.82.73.29
Ene neg pizzda hud
Хариулах66.181.161.51
00 zogsoltoo hiij humij aw yun surguuli tsetserleg oroh we golomttoi bvsees golomtgvi bvslvv hvvhdvvd ywna irne shdee
Хариулах