Дархан-Уул аймагт бүртгэгдсэн Короновируст халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн. Хонгор суманд 2020 оны 11 сарын 27-д халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн Сайдын тушаалаар тухайн голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, голомтын хүрээг тогтоох, голомтыг цомхтгох, тусгаарлах, эмнэлгийн тусламжийг зохион байгуулах зэрэг хариу арга хэмжээг зохион байгуулах 3 багийг бүрдүүлэн АОК, ЭМГ-тай хамтран ажилласан. Эдгээр багт ХӨСҮТ-өөс тархвар судлаач эмч Ц.Сэлэнгэ, Л.Азжаргал, НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч М.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлаач эмч Б.Баасандорж, ариутгагч Т.Одгэрэл нар аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцоо, болон тандалт, хариу арга хэмжээний багтай шуурхай хамтран ажиллаж уг голомтын тархалтыг богино хугацаанд хязгаарлалаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлэгт Коронавируст халдвараас сэргийлэх болон хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн болон хамгаалах хэрэгсэл, оношлуур урвалж зэрэг нийт 26 нэр төрлийн 400.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ. Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Пульсоксиметр, Халуун хэмжигч /лазер/, Утлагын аппарат, Дижитал рентген аппарат зэрэг нийт 298.1 сая төгрөгний тоног төхөөрөмжөөр ханган эмнэлгийн тусламжийн чадавхийг нэмлээ. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар онцгой байдлын үед ажилласан эмч, ажилчдын 11 дүгээр сарын илүү цагийн хөлс олгоход зориулж Эрүүл мэндийн газарт 51.7 сая, Нэгдсэн эмнэлэгт 113.8 сая төгрөгийн санхүүжилт олгосны дагуу Нэгдсэн эмнэлгийн 371 ажилтан, Эрүүл мэндийн газрын 63 ажилтанд илүү цагийн хөлсийг тус тус тооцож олгожээ. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 809 хүн, хоёрдогч хавьтал 1672 хүнийг илрүүлэн 2-3 удаагийн давтамжтайгаар ПГУ шинжилгээнд хамруулсан. 2020.11.11-ны өдрөөс эхлэн түргэвчилсэн шинжилгээ Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд – 33094, PCR шинжилгээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт–6618 /эерэг 41/, өргөжүүлсэн тандалтаар 18 цэгт PCR-ийн шинжилгээ авч ХӨСҮТ-ийн лабораторид – 21595 /эерэг 4/ тус тус хамрууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
64.119.18.98
Засаг дарга нь ганцаараа өөрийнхөө зургийг тавиад байх биш, онцгой, эмнэлэг, цагдаа, мэргэжлийн хяналтын зэргийн дарга нарынхаа хамт байвал илүү сайшаалтай. Манай Эрдэнэт нилээн эрт бүх үйлчигээг нээсэн л дээ, дарга маань даанч даруухан юм.
Хариулах66.181.161.1
Мундаг
66.181.161.106
үланббатыр
Хариулах66.181.178.246
Одоо улаанбаатараас баахан вирус тээгч очно шүү хүмүүсийг оруулахаас өмнө өөр газар дэглэм сайн сахиж тумгаарлаарай аюултай шүү
Хариулах66.181.180.109
Дарханчууд маш хичээлээ. Зөв удидан зохион байгуулаж хамтадаа ажилласан Дарханчууддаа баяр хүргий.
Хариулах59.153.113.160
Өвчингүй ажил хөдөлмөрөө хийж амьдарья гэвэл хулгайн тээвэр хийж байгаа хүмүүсийн мэдээлэлийг ард түмнээс авч урамшуулж нууцыг хадгалах хэрэгтэй.
Хариулах202.126.90.64
Tm shvv
202.9.40.153
Hot haldwar undur baigaa uchraas gadnaas haldwar orj ireh ersdel baigaag hvn bvr anhaarch haldwar hamgaalliin deglemee sain barih vldlee
Хариулах143.176.142.132
mongolchuud ingeed sagsuuraad baidgiin boloogui baina tenemeluudee, tenej yvaad ali hediin oruulj ireed taraachihaad yvj baij medeh , yu yugui l sagsuurtsgaah ym
Хариулах66.181.161.119
Одоо бид улам сонор .сэрэмжтэй байх хэрэгтэй байна бид гаднаас л халдвар авах маш өндөр магадлалтай шүү
Хариулах103.229.121.43
Одоо иргэн бүр хариуцлагатай байх л үлдлээ.
Хариулах103.229.121.101
Бид чадсан
Хариулах103.212.119.103
Засаг дарга ёстой мундаг өөрөө үүрэглээд сууж байхыг харсан ийм хүмүүс улс үндэстэнээ аваад явна Аз жаргалд амжилт хүсэё чи шүү сайн залуу
Хариулах202.9.46.138
За энхбаярыг мэдэхгуй азаа дарга бур оороо бух юмандаа зогсоод ажлаа хийж бсанг харсан
Хариулах66.181.177.84
Засаг дарга нь гэж мундаг залуу байдаг гэсэн. Авчраад хотын даргаар тавьчихсхн.
Хариулах66.181.177.84
ЗГ нь гэж мундаг залуу байдаг бололтой. Авчраад хотын даргаар тавьчих юмсан.
Хариулах66.181.160.24
Zasag darga mundag bsii shuu
Хариулах103.212.116.118
Засаг захиргаа мундаг бнаа... Баяр хүргэе...
Хариулах103.229.122.245
Баярлалаа бүх л хүмүүст Дархан хотынхоо ухамсар дээгүүр ард иргэддээ, упирдаж буй дарга нартаа уйггүй зүтгэж хичээсэн эрүүл мэндийн салбар цагдаа онцгой байдлынхандаа бүгдэнд нь хязгааргүй их баярлалаа жлам их хичээх цаг иржээ
Хариулах202.55.188.108
Европ-т өвчин яагаад их тархаж Монголд бага байгаагийн ялгаа бол нийгэмдээ л байна л даа. Хөгшин европ хэтэрхий ардчилсан, чөлөөт сэтгэхүй нь давамгайлсан, задгай эрх чөлөөг мэдэрсэн хүмүүс. Монгол бол 70, 80 жил диктатурт, захиргаадалтанд байж сурсан болохоор хөл хорио дэглэмийг чанд мөрддөг...
Хариулах66.181.161.125
Amjil husie tanai hamt olond
Хариулах103.57.92.110
Мал шиг юм бичхээ болиооч малнуудаа.УБ нэг дүүрэгтэй ч тэнцэхгүй хүн амтай жижиг суурин газарыг барьж догтоосон бол болоо биз дээ .Хэн нэгнийгээ харлуулж хэдхэн монголчууд юунд талцана вэ .Биё биендээ туслаж нэг санаа эв нэгдэлтэй баймаар бна.
Хариулах150.129.142.97
Сэлэнгэ аймаг Дараанаас ч цөөн хүн амтай атлаа УБ хотынхоо илүү хүн халдвар авсан. Их бага том жижигтээ биш ээ.
203.91.115.38
Аравыг захирч чадаж байгаа хүн түмэнийг ч захирч чадна.
202.55.188.87
Уб хотын иргэд хэзээ нэг хот шиг сэтгэлгээтэй болно доо. Дандаа энэ тэндээс ирсэн оркуудаар дүүрчихсэн. Жинхэн хотын иргэд чинь Эрдэнэт Дарханых нь юм бишүү
Хариулах202.179.21.234
чи шүү
103.212.119.103
Юу үнэн энэ үнэн
59.153.113.214
Эрүүл мэндийн энэ олон ажиллагсадын хичээл зүтгэлийн үр дүнг ганц засаг даргад наанагаад өгч болохгүй ээ
Хариулах202.126.90.157
Үйл ажиллагааг зөв зохион байгуулж, удирдсан Ж.Энхбаяр, Дарханы Засаг дарга нар болон ажилласан нийт хүмүүст талархал илэрхийлье.
Хариулах66.181.184.159
Амаржаргалаар УВ хотыг удирдуулмаар байна
Хариулах64.119.19.149
Яг тийм шүү
202.55.188.88
Удидсан хүмүүс нь сэтгэлтэй зүтгэлтэй нь харагдлаа Азжаргал даргад талархаж байна танай хамт олон мундаг шүү баяр ХҮРГЭЕ
Хариулах202.179.21.228
Дарханы засаг даргыг авч ирч хотын даргаар Ж. Энхбаярыг шадар сайд онцгой комиссын дарга болгож болохгүй юм уу?
Хариулах103.57.92.197
Баяртай байнаа Удирдлага мундаг байна Мөн иргэд нь ухамсартай лэг журамтай сайн байна Гэвч тайвширч болохгүй .Назгайрч болохгүй
Хариулах202.126.89.149
маш үнэн шүү