ШУУРХАЙ : Мөнххада ХХК-ийн Ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлаад байна

Moderator
2021/01/01

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"Өчигдөр 17764 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс вирус илэрсэн байна. ХСҮТ-ийн нэг сувилагч, БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан хоёр хүн, мөн Мөнххада ХХК-ийн хоёр хүнээс өчигдөр шөнө коронавирусийн халдвар илэрсэн. Одоогоор халдварын их уурхайг судалж байна. Энэ компани нийт 116 ажилтантай. Ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн, нийт хүмүүст  тандалт судалгаа хийж байна" гэв.