News Paparazzi : Б.ЭНХБАЯР: “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД” ГЭХ МӨНГӨ УГААХ ШИНЖТЭЙ ГЭМТ ҮЙЛДЭЛД ОРОЛЦСОН СОЁЛЫН ДЭД САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ

Moderator
2020/12/31

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж, анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг өчигдөр орой зохион байгуулж, нийт 2 тэрбум 211 сая төгрөгийн хандив цуглуулсан байна.

Дээрх хандивын мөнгийг цуглуулсан “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар нар үүсгэн байгуулсан аж.

Тэгвэл энэхүү асуудлаар УИХ-н гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ. Тэрээр, “Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгосон байна. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз.

Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс.

Энэ ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино. УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компаниуд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа” гэжээ.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.163
    2021/01/01

    Энэ нэг дүп царайтай нөхөр юу яриад байнаа. Хүүхдийн төлөө ажил хийх нь тэгээд буруу хэрэг үү?

    Хариулах
  • 1.30.7.130
    2021/01/01

    Yadarsan irgedeesee, hucheer handiv avaad, odoo tegeed soyoliin yamnii ajiliig TBB hiiheer bolj bn uu, iim tortei bsaar bh uu, yunii tuld huuli heregtei gej

    Хариулах
  • 202.126.89.78
    2020/12/31

    Зөв зөв бирд шиг болцон улс зөндөө идэж уух гэж л хандив цуглуулж байгаа шүүдээ худалч хулгайчууд дэндлээ Чулуун сайд түүхээ худалдана гэдэг чинэ улсаа худалдана гэсэн үг

    Хариулах
    • 192.82.77.137
      2021/01/01

      Телевиз урлагииннөхдүүд дор нь тус тусын шагналаа авсан байх яс хэн тооцох юм дор хаяж нэг 5 аас 6саяииг авсан бгаа зүгээр үнгүй юм гэж бхгүй шүү

  • 202.9.46.186
    2020/12/31

    Naad asuudlaa daxin gargaj tavix xeregtei mash zuv

    Хариулах