News Paparazzi : Үндэсний хөгжлийн газрын даргаар АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөнийг томилж буйг МАН-ын залуус эсэргүүцэж эхэлжээ

Moderator
2020/12/30

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний хөгжлийн газрын даргаар АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөнийг томиллоо.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнийг уг албан тушаалд зүтгүүлсэн байна. Учир нь Л.Оюун-Эрдэнийн боловсруулсан 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг Үндэсний хөгжлийн газраас хэрэгжүүлж ажиллах юм.

Харин МАН-ын залуус уг томилгоог эсэргүүцэж 60 суудалтай, 100 жилийн түүхтэй МАН нь өндөр боловсролтой, залуу боловсон хүчингүй болоо юу, яагаад Ардчилсан намын гишүүнийг томилж байгаа юм хэмээн бухимдсан гэх мэдээлэл байна. 

Цаашлаад Австрали улсад суух Элчин зөвлөхөөр Ж.Батзандан, Германд суух Элчин сайдаар Л.Болд нарыг томилж буйг ч уг томилгоотой хамтатган эсэргүүцэж байгаа гэв. Өндөр боловсролтой залуус олигтой ажилгүй явж байхад АН-ынханд найр тавьж, албан тушаал өгч байна гэх эсэргүүцэл МАН дотор гарсан байна. 


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.183
    2021/01/01

    Харвардаас Элбэгдорж юу сурч ирсэн юм бэ.Боловсролыг үнэмлэхээр дүгнэх нь учир дутагдалтай.Нөгөө талаар шударга чанар чухал.Бусармаг зүйлийг сөрж эсэргүүцэх эр зоригтой байх хэрэгтэй.Наад Дөлгөөн чинь 1921 онд цагаантны талд ажиллаж байсан Мэнгэт залан шиг этгээд биш биз.

    Хариулах
  • 66.181.177.80
    2020/12/31

    Дөлгөөн бол үнэхээр боловсролтой залуу гэж би боддог. Энэ залуу чадна.Ажлаа хийж чадаж байвал аль нам байх нь ямар хамаа бнаа

    Хариулах
  • 202.9.40.148
    2020/12/31

    Harvard togsson humuus bie bie tatdag um gseen manaid bish delhii niiteer tim um gnele tgd ch ta naraas der

    Хариулах
  • 192.82.73.88
    2020/12/31

    namchirhahaa bolie. ulsaa bodoj, mongoloo hugjvvlmeer baina

    Хариулах
  • 66.181.187.190
    2020/12/30

    Дөлгөөн гэдэг залуу үнэхээр чадвартай бол яагаад болохгүй гэж. Харин энд тэнд урваж шарваж явдаг Шинэ намын Оспанзандан, Болд 2-оо болиорой.

    Хариулах
  • 103.26.195.84
    2020/12/30

    Eserguutsej bna

    Хариулах
  • 139.5.219.130
    2020/12/30

    МАНыхан цаашдаа ажиллаж чадахгүй нь тодорхой залуус нь боловсролтой бгаад яадгийн ах нар нь хувааж идэхээс өөр чадваргүй юм чинь дүү нар нь үгнээс нь гарч чадахгүй энэ бол зөв томилгоо Хорчингууд их л саад болох бх даа

    Хариулах
  • 202.9.46.79
    2020/12/30

    Үнэхээр өндөр боловсролтой тэр боловсрол нь чанартай юм бол заавал төрд шургалахгүй амьдарчихаж яагаад болохгүй байгаан.Зүгээр нэг Харвард төгссөн Оксфорд төгссөн гээд улс орон хөгждөг бол одоо хөгжүүлчихээр л өндөр боловсролтонгууд байна.

    Хариулах
  • 89.0.214.219
    2020/12/30

    Estoi duursen umhiirsen tarhitai buzaruud iim bolood uls oron hugjihgui bgaa ymdaa ter Nam ene Nam geed

    Хариулах
  • 202.9.46.79
    2020/12/30

    Олигтой ажил олоод хийж чадахгүй бол үхсэн ацны чинь дээд боловсрол

    Хариулах