Коронавирусний халдварыг манай улс дотооддоо алдсан энэ үед дэлхийн хөгжингүй орнуудын туршлагаас мэдээлэл хүргэх зорилгоор ХБНГУ-ын Берлин хот дахь төрийн концерн эмнэлэгт ажиллаж буй Т.Хөвсгөлдалай хэмээх монгол бүсгүйтэй холбогдлоо. Түүний хувьд сүүлийн найман сарын турш тус эмнэлгийн Коронагийн тасагт ажиллаж буй сувилагч юм.
-Сайн байна уу. Маш их ачаалалтай ажлынхаа хажуугаар зав гаргаад манай уншигчидтай уулзаж байгаад баярлалаа. Та өөрийнхөө талаар товчхон танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Би Берлин хотод амьдраад таван жил болж байна. Энэ хотынхоо Вивантис гэдэг Концерн эмнэлэгт мэс заслын тасагт ажилладаг байсан. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сараас эмнэлгийнхээ Ковидын тасагт шилжин ажиллаж эхэлсэн. Ковидын нэгдүгээр давалгаа Германд маш хүчтэй явагдсан. Иймээс эмнэлгийн ажилчид бид яалт ч үгүй энэ цар тахлын эсрэг хүчээ нэгтгэж ажиллах шаардлага гарсан.
-Герман улс коронавирусний цар тахалтай хамгийн үр дүнтэй тэмцэж байгаа улс орнуудын нэгээр нэрлэгдэж байгаа. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнх нь талаар дурьдаач?
-Маш олон арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаа л даа. Заримаас нь дурьдвал, Герман улс нь Европын Төв банкнаас зээл авч, коронагийн үеэр тэг зогсолт хийж, эдийн засгийн хүнд асуудалд орж байгаа аж ахуйн нэгжүүддээ 5000 еврогийн дэмжлэг үзүүлж байна. Мөн цар тахлын үеийн эдийн засгийн алдагдлынх нь 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг аж ахуйн нэгждээ олгож байгаа. Цар тахлын улмаас ажиллах боломжгүй байгаа хүмүүст цалингийнх нь 68 хувийг өгч байна. Мөн онцгой бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын ажилтнуудад хүүхдүүдийг нь харж өгөх тусгай төв нээж, ар гэрт нь онцгой анхаарал тавьж байгаа.
-Хөл хорионы хувьд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нэгдүгээр давлагааны үед эрсдэлтэй бүсээс Берлин рүү ирсэн хүмүүсээс ковидын шинжилгээ авч, 10 хоног тусгаарлалтад байлгаж байсан. Мөн шатахуун түгээх станц, хүнсний дэлгүүр, эмнэлэг болон зайлшгүй шаардлагатай үйлчилгээний газруудаас бусад олон нийтийн газруудыг хааж байсан. Харин одоо бол бараг ихэнх газруудынхаа хаалгыг нээсэн. Товчхондоо коронаг сөрж эхэлсэн гэх үү дээ. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ л сахих ёстой гэсэн зарчмыг хатуу баримталж байна. Германд дэлгүүрүүд нээлттэй байгаа. Үйлчилгээний байгууллагууд ажиллаж байна. Ресторанууд нь ч ажиллаж байна. Гэхдээ рестораны үйл ажиллагааны журам дээр нэг зүйл хэлэхэд үйлчлүүлэгчдийг суулгахгүйгээр захиалгыг нь савлаад авч явах боломжийг олгож байна. Мөн сургуулийн хүүхдүүдийг маскийг нь зүүлгээд ангид нь зай барих тэмдэглэгээ хийж өгөөд хичээлүүдийг нь хэвийн явуулж байна. Дээрээс нь нэмж хэлэхэд, баяр ёслолыг тэмдэглэхдээ насанд хүрсэн хүмүүс (Хүүхдийн тоо хамаарахгүй) таваас дээшгүй тоогоор цугларч болно, оршуулгын ёслолд гадаа бол 50, дотор бол 20-иос дээшгүй хүн оролцож болно гэсэн журмыг Германд баримталж байгаа.
-Монголд тусгаарлалтын хоногийг 21 байлгаж байгаад энэ сараас эхлээд 14 хоног болгож байна. Одоо бол хатуу хөл хорио тогтоогоод8 15 чиглэлийн байгууллагаас бусдыг бүгдийг нь тэг зогсолт хийлгүүлээд байгаа л даа...
-Тодорхой хэмжээний хөл хорио бол энэ цар тахлын хувьд байх ёстой зүйл. Миний хувьд Монголд 21 хоног тусгаарлаж байгааг сонсоод их гайхаж байсан. Яагаад ийм олон хоног юм бол гэж. Сүүлд нь бодоод байхад, Монгол хүний сэтгэхүй европ хүний сэтгэхгүй өөр шүү дээ. Манайд Монголын ёс гурав гэдэг үг ч байдаг. Тэгэхээр монголчуудын хэнэггүй занг хазаарлах үүднээс хүчээр олон хоногоор тусгаарлаж байсан юм болов уу гэж бодох болсон.
Гэхдээ урт хугацааны хөл хорио яавч байж болохгүй. Хориод л байдаг, хориод л байдаг. Хорьсноороо корона багасахгүй. Балансыг нь тохируулах хэрэгтэй. Хүн болгон ухамсартай бай. Маскаа зүү. Гэр орондоо агаар салхи сайн оруулж бай. Болж өгвөл лифтэнд бүү суу. Шатаар сайн алхах хэрэгтэй. Халуун хоол8 ундаа сайн ид. Алкохолоос татгалз, тамхиа багасгах хэрэгтэй. Сэтгэлзүйн хувьд тайван амгалан бай. Бид энэ өвчнөөс эрүүл ахуйн дэглэм, зөв дадал зуршлаар салж чадна. Мянга хөл хорио тогтоогоод нэмэргүй. Хөл хориог үсрээд нэг сараас илүү хугацаатай байлгаж яавч болохгүй.
-Коронаг хэрхэн эмчилж байна вэ. Та эмнэлгийнхээ эмчилгээний арга туршлагаас ярьж өгөөч...
-Яг энэ вирусний эмчилгээ гэж дэлхийд гараагүй байгаа. Миний ажиллаж байгаа энэ эмнэлэгт бол чухал амин дэмтэй дархлаа дэмжих шингэнийг нэн түрүүнд хийж өгч байна. Мөн вирусээс болоод биед нь ямар нэгэн үрэвсэл өгчихсөн бол үрэвслийн эсрэг эмчилгээ хийж байна. Антибиотик хийж байна. Жишээ нь, ампицилин тарьж байна. Мөн цус нөжрөлтийн эсрэг эмчилгээ хийж байна. Түүнчлэн хүчилтөрөгчийн эмчилгээ болон бүр хүндэрсэн тохиолдолд хиймэл амьсгал залгадаг.
Мөн дээрээс нь Д витамин өгдөг. Мэдээж зай барих, маск зүүх, гарын ариун цэврээ сахих зөвлөмжийг байнга өгч байна. Эмчилгээний тал дээр ийм л байна. Нэмж хэлэхэд, сэтгэлзүйчидтэй хамтарч ажилладаг. Учир нь ковидын халдвар авсан хүмүүс маш их айж, сандарч, стресст ордог. Зарим хүмүүс амиа хорлох тухай хүртэл бодож эхэлсэн байдаг. Тийм болохоор бид сэтгэлзүйч эмч нартайгаа маш нягт хамтран ажиллаж байгаа.
-Монголд коронаг эмчлэхэд нэг хүнд дунджаар 6-7 сая төгрөг зарцуулж байна гэх юм. Германд коронагийн эмчилгээний өртөг хэр байдаг вэ?
-Яагаад ийм их мөнгө зарцуулагдаж байгааг хэлж мэдэхгүй юм. Магадгүй миний мэдээлэл дутаж байгаа байх. Үүнийг харьцуулж хэлж мэдэхгүй байна. Германд бол коронагаар өвчилсөн хүмүүст хийж байгаа ампицилин, дусал тариаг үсрээд долоо хоног хийж байна. Ерөнхийдөө энд хөнгөн өвчилсөн хүн эмнэлэгт тав хоног эмчлүүлээд гардаг. Бие муутай амьсгалын аппаратанд орж байгаа хүмүүс мэдээж олон хоног болдог. Германд бүх зүйл ЭМД-аар төлөгдөөд явж байгаа болохоор яг хэдэн төгрөг зарцуулж байгааг нь мэдэхгүй. Хувь хүний зүгээс бол Монголд арай л дэвэргэсэн үнэтэй эмчилгээ хийгдэж байна уу даа, гэж бодож байна.
-Коронагаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга “Маск зүүх” гэдгийг ДЭМБ-аас зөвлөж байна. Та маскны талаар бидэнд мэдээлэл өгөөч?
-Маскны зөв хэрэглээний тухайд гэвэл FFP2, FFP3 гэдэг стандартын маск шүүлтүүртэй болохоор коронагаас хамгаалж чадна. Энгийн маск ямар ч нэмэргүй. Энгийн гэдэг нь бидний зүүгээд байгаа нэг удаагийн маск юм. Нэг удаагийн маск бол мэс заслын маск гэж явдаг. Энэ нь бидний амнаас гарч байгаа шүлс нян бактерийг л халдварлуулахгүй гэсэн л хамгаалалт. Шүүлтүүргүй болохоор ковидоос хамгаалах боломжгүй. Гэхдээ хүн болгон нэг удаагийн маскаа зөв хэрэглээд дадвал тодорхой хэмжээнд хамгаалах боломжтой.
-Дэлхий даяар ковидын хоёрдугаар давалгаа эхэлсэн гэж зарлаад байна. Шинж тэмдгийн хувьд нэгдүгээр давалгаанаас ялгаа байна уу?
-Ялгаа байна. Сүүлийн үед шинж тэмдэг илрээгүй хүмүүсээс корона эерэг гарах болсон. Нэгдүгээр давлагааны үед зөвхөн шинж тэмдэгтэй хүмүүсээс л илэрч байсан.
-Коронаг дархлаа сайн байхад тусахгүй байх боломжтой гээд байгаа. Дархлаа дэмжихэд бид юуг анхаарах ёстой вэ?
-Дархлаа дэмжих хамгийн сайн арга бол нойр. Маш сайн амрах хэрэгтэй. Болж өгвөл дасгал, хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Дасгал хийхэд хүний цусны эргэлт сайжирч, эрүүл эсүүд сэргэж байдаг. Амралт, хөдөлгөөн, хоол хүнсэндээ сайн анхаарах нь чухал. Хүний дархлаа ямар байх нь хувь хүний өдөр тутмын хэвшлээс шууд шалтгаалдаг. Дархлааны дайснууд бол буруу зуршил, архи тамхины хэрэглээ, уур бухимдал байдаг. Тиймээс энэ бүгдээс болж өгвөл зайгаа барих хэрэгтэй.
-Ковидоор өвчлөөд эдгэсэн хүмүүст янз бүрийн шинж тэмдгүүд илэрч байна гэх юм. Энэ талаар...
-Ковидын халдвар авсан хүмүүс эдгээд сөрөг болчихсон байсан ч дараа нь толгой эргэх, амьсгал боогдох, ходоод гэдэс нь өвдөх, гүйлгэх гэсэн нийтлэг шинжүүд илрээд байгаа. Энэ өвчин судлагдсаар л байна.
“КОФЕГ ШАР ТОСТОЙ УУХ НЬ МАШ БУРУУ”
-Таны нэгэн бичлэгийг үзэж байхад кофег шар тостой уух нь маш буруу гэж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд манай бүсгүйчүүд шар тостой кофенд хошуурцгаах болсон л доо?
-Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүст кофег задлах фермент байдаггүй гэсэн судалгаа байдаг. Кофе уухаар дотор муухайраад байна, зүрх дэлсээд байна гэж ярьдаг хүмүүс буй. Энэ бол уусан кофег чинь хоол боловсруулах эрхтэн маань задалж чадахгүй байна гэсэн үг. Мөн дээрээс нь шар тос хийчихдэг. Тэгэхээр хоёр задалж чадахгүй байгаа зүйлийг зэрэг хэрэглэж байна гэсэн үг. Энэ нь хүний хоол боловсруулах эрхтэнийг гэмтээж эхэлдэг юм байна. Үүний улмаас элэг цөс өтгөрнө, цөсний чулуу үүсдэг байх нь.
-Шар тосыг хүний бие задалж бас чаддаггүй хэрэг үү?
-Мэдээж зохистой хэрэглээний талаар л энд ярьж байгаа юм шүү. Ер нь бол лактоз гэж ярьдаг. Энэ нь сүүнд агуулагддаг нэг төрлийн сахар. Энэ сахарт үл зохилддог биетэй хүмүүс гэж байдаг. Энэ нь Ази хүмүүс юм. Тэгэхээр монголчууд бидний биед сүү, сүүн бүтээгдэхүүн шингэх нь харьцангуй тааруу. Ийм хүмүүс тараг уух, сүү уух, зайрмаг идсэний дараа биед нь нэг шинж илэрнэ. Гэдэс нь эвгүйрэх, өвдөх, гэдэс дүүрэх шинж тэмдэг сүү хэрэглэсний дараа илэрдэг. Лактоз биед таарахгүй ингээд яваад ирэхээр тухайн хүний биед үрэвсэл эхэлдэг юм байна. Ходоод гэдэсний шархлаа, нойр булчирхайн үрэвсэл, төрөл бүрийн идээт буглаа үүсэх магадлалтай байдаг. Жишээ нь,хатгааны үед хүний уушиг үрэвссэн байдаг. Энэ үед халуун аарц, сүүн бүтээгэдхүүн хэрэглээд ирэхээр үрэвслийг улам сэдрээдэг. Тиймээс ханиадны үед болж өгвөл сүү цагаан идээнээс татгалзах хэрэгтэй.
-Ханиад хүрэхээрээ халуун аарц буцалгаж уудаг монголчуудад маань таны ярьж байгаа наад зүйл их л хачирхалтай санагдаж байгаа байх?
-Миний хувьд энэ бүхнийг өөрийн биеэр мэдэрсэн болохоор ингэж яриад байгаа юм. Би 2010 онд Африкт очлоо. Маш их халуунд миний хоолой өвдөөд л яваад байлаа. Тэгээд тэнд нэгэн Америк эмчид үзүүлэхэд надаас юу идэж ууж байгааг минь асуулаа. Би “Өглөө сүүтэй смүүти уудаг. Мөн орой унтахдаа тараг уудаг” гэдгээ хэллээ. Тэгтэл намайг тэр эмч “Цагаан идээгээ зогсоогоод үз” гэсэн. Би заасан хугацаанд цагаан идээгээ хэрэглээгүй. Тэгээд миний хоолой эдгэж, зүгээр болсон. Сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэхээ зогсоосноос хойш миний хоолойны ангени хөдлөхөө больсон. Мөн манай нэг судлаач найз нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс болон Ази хүмүүст цагаан идээг задлах фермент байдаггүй болохыг хэлж байсан. Манай анагаахын багш нар маань ч тэгж ярьдаг. Иймээс монголчууд маань миний энэ ярьсан зүйлээс авахыг нь аваарай.
-Маш ачаалалтай ээлжийн ажлынхаа хажуугаар монголчууддаа хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгсөн таньд баярлалаа.
-Баярлалаа. Энэ дашрамд, Монголд суугаа хайртай аав, ээж болон намайг дэмждэг олон сайхан монголчууддаа баярлаж явдгаа хэлье. Зул сарын баяр болж байгаа энэ өдрүүдэд чимэглэсэн ганган гацуурны хажууд биш өлгөөтэй дусал, эм тарианы дэргэд зогсож байна даа, Хөвсгөлөө нь. Коронагаас хүн төрөлхтөн, хайртай та бүхэн минь хурдан чөлөөлөгдөөсэй. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
192.82.68.154
Сүүн хүн гэж амьтан бий болоход л хэрэглэсэн.яг дагаад ажиглаж сүүлдээ шинжлэх ухаанаар хэдэн мянган жил судласан. Сүүлдээ бүр нарийн эсийн нхрийвчлалтай судлаад бгаа.тнгээд цагаан идээгээ тийм өвчин үүсээд хортой бгааг нэгч институт төвүүд зарлахгүй бгаа.кофё уусан цагаас одоог хүртэл мууг олох гээд судлах тутам ашигтай сайн бна гэж но логдоод муулж чадахгүй бгаа.мэдээж ямарч юмыг утга учиргүй хэрэглээнд сөрөг юм бий. Орчин уур амьсгал хүний биеийн хувийн онцлогоос олон юм бий.энэ бол хүмүүст хамаарах зүйл биш
Хариулах192.82.68.154
Сүүн тэжээлтэй амьтан сүүгээр амлаж амьтан болдог.халуун оронд сүү тараг уугаад таараагүй бж болно.. сэрүүн ороны хүн халуун чанартай зүйл хэрэглэх зөв.цагаан идээг муу гэх нь судлагдсан онол сонсоогүй.анагаах муу гэж батлахгүй.муу гэж хэлэх хүмүүс бий болж бгаа.юуг үндэслэж бна.судалгаагаар батласан тухай бхгүй..шар тос өрөм хоргүй бх үндэстэй.дэлхийн бүх хүн сүү тараг ууж л бгаа .муу гэж нэгч байгуулага уриалаагүй.
Хариулах202.126.88.164
Bayrllaa medehgui olon zuiliin talaar helj ugsund ma huu bol bainga suu tarag tegvel odoonoos jhn bagasgiidaa heregleeg ni
Хариулах202.21.108.183
Ер нь голоор нь хэлжээ. Тараг ч нэг их сайн идээ биш юм шиг байгаа юм. Бага багаар хэрэглэх нь зөв болов уу. Мартамхай болж буйн гол шалтгаан нь халдвар авсан хүн амт үнэр мэдрэхгүй болж байна гээд байгаа. Гэтэл амт үнэр нь ам хамарт бус тархинд явагддаг юм байна. Энэ нь тархины эд эсийг гэмтээж байна гэсэн үг юм байна. Тэгээд л мартамхай болж байгаа бололтой. Тэр 10 жил наслана гээд байгаа зүйл ч ортой дог шүү.
Хариулах59.153.114.155
мартамхай болох гэдгээ хүмүүс шүүмжлэнгүүт засчихаж байгаа юм уу кк
Хариулах43.242.243.49
Цагаан идээг ч тохируулж л хэрэглэх ёстой. Манайхан өвчнөө танихгүй богино настай явсан үеэ уламжлал гэж ярьдаг
Хариулах66.181.161.63
Гадаадад сvvний талаар энэ бvсгvйн ярьсан шиг байдаг юм билээ. Мен эрэгтэй хvvхдэд их егех дэмий гэдэг юм билээ.
Хариулах202.21.108.39
Манай оркууд шинжлэх ухааны эсрэг л ярина шүү дээ, Монгол хүнд яагаад сүү зохидогүй юм гээл эхлэнэ. Тэгээд нилэнхүйдээ элэг цөсний өвчлөлтэй.
Хариулах150.129.141.130
уушиг үрэвсэж хүчилтөрөгч хангалттай авж чадахгүйгээс тархинд хүчилтөрөгч дутагдаж үүнээс болж тархинд нөлөөлдөг гэж байсан
Хариулах202.126.88.173
Ханиад хүрээд эдгэхэд ямар байдаг билээ, тиймэрхүү л байна. Эдгэрээд, бие сулавтар, тархи ч мэдээж дээд зэргийн хэмжээнд биш л байгаа. Байх л үзэгдлийг айдас болгож чадах юм аа!
Хариулах59.153.114.141
Сайхан сэвэх юмаа халуун орны нөхцөлд очоод л бие органимзд нь өөрчлөлт орсон байгаа биз манай орны нөхцөлд цагаан идээ шиг сайн зүйл угаасаа байхгүй өөрийн бодлоо өөртөө тээгээд явж үз
Хариулах103.212.119.192
Цагаан идээний талаар ёстой үнэн хэлжээ, сүү маш хүнд элемент аль болох хэрэглэх хэрэггүй гэж судалсан эмч нар нь зөвлөдөг
Хариулах202.126.89.182
Hudlaa balaaraad suvilagch gehed het ih medej bna. Martamhai bolj bgaa delhii niiteeree shinjleh uhaan batlaagui bgaa shuu medemhii mini
Хариулах64.119.26.225
Сүү цагаан идээний хувьд нутаг орныхоо байгаль цаг уурт зохицуулж хэрэглэх хэрэгтэй бхаа Монголчуудын хувьд хэдэн зуун мянган жилээр хэрэглэж ирсэн болохоор Монгол хүнд нээх гай болохгүй бхаа Африкт оччихоод цагаан идээ хэрэглээд бх хэрэгүй бхах
Хариулах66.181.161.126
tiim shuu
59.153.114.141
Яг үнэн
139.5.216.69
Мартамхайгаас гадна бүх эрхтэн нь муудаж байна гэсэн, нөгөө 10 насаар нас нь богиносно гэдэг нь үнэнэ шүү
Хариулах139.5.216.10
Za hen notlosiin 10jiliin daraa l notlogdoh asuudal. Bitgii ingej erguutej bai. ooroo uzej haraagui gants ch boltugai huudas erguulj harj chadahgui bj gesen geed baihiin. Cham shig erguu shinjeh uhaanii ochuuhen ch medleggui humuus l kovid tussan irgediig setgelzuigeer n togloj bogino naslah yum hiij bgam
202.9.46.123
Мэдэхгүйм даа нүүдэлчин Монголчууд насаараа сүү цагаагаа хүртсээр ирсэн
Хариулах109.40.241.19
Монголчууд тиймээс богино настай. Бас дотор эрхтэн өвчлөлтийг байдаг
66.181.161.29
Medeelel ogsond bayarlalaa mongoldoo irj ene hetsvv tsag ved ajilaj bolohgvi vu gemeer bn
Хариулах