
Арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай Г охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь мөчилж, шуудайнд хийн гудамжинд хаясан аймшигт хэрэг арваннэгдүгээр сарын 23-нд бүртгэгдсэн. Эл гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн талийгаачийн төрсөн ах С.Ганболдыг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байгаа. Харин ар гэрийнхэн нь түүнийг “Дүүгээ хөнөөгөөгүй, хэлмэгдсэн” хэмээн үзэж буй юм. Талийгаач айлын ганц охин бөгөөд бага ах, ээжийн хамт Чингэлтэй дүүрэгт нийтийн байранд амьдардаг байсан. Харин түүний төрсөн хоёр ах нь Сүхбаатар дүүргийн XVIII хороонд тэднээс тусдаа амьдардаг байжээ. Гэмт хэрэгтэн охины цогцсыг мөчилж, хоёр шуудайнд хийн том ах нарынх нь амьдардаг гэрийн ойролцоо хаясан гэдэг. Хэргийн талаар талийгаач охин С.Г-ийн ээж н.Отгонтуяагаас тодрууллаа.
-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Таны бие өвдсөн гэж дуулсан, гайгүй юу?
-Зүрх маш их өвдөж, шаналж байна. Хэрэг гарснаас хойш хэд хэдэн удаа харвах шахсан. Нэг хүү маань ажлаасаа гарч, намайг асарч байгаа. Би ээлжийн ажилтай учраас өнжөөд ажилдаа явдаг юм.
-Хэргийн талаар мэдээлэл өгч болох уу?
-Бид өмгөөлөгч авсан.Хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Хэрэг гарснаас хойш хүүтэйгээ уулзсан уу. Та бүхэн одоо ч гэсэн хүүгээ хэлмэгдсэн гэсэн байр суурьтай байгаа юу?
-Тиймээ, миний хүү хэлмэгдсэн. Дүүгээ хөнөөгөөгүй гэдэгт нь итгэж, тайвширч, амьд явж байна. Ингэж бодохгүй л бол галзуурчих гээд үнэхээр хэцүү байна шүү дээ. Ядаж хүү минь хэлмэгдсэн гэдэг нь батлагдаад ээждээ хүрээд ирээсэй гээд залбирч сууна. Манай хүү дүүгээ хөнөөх хүн яав ч биш. Хэчнээн хүнлэг, төлөв даруу хүүхэд билээ дээ. Тэр жижигхэн биетэй, зүрх муутай, аймхай хүүхэд дүүгээ мөчлөөд, хоёр шуудайнд хийгээд, хаа байсан хол газар яаж алхаж чадах билээ. Манай өмгөөлөгч хүүтэй минь хэд хэдэн удаа уулзсан. Бидэнд үг дамжуулдаг. Биеийн байдал хэвийн байгаа ч сэтгэл санаа нь тогтворгүй байна гэсэн. Цагдаагийн байгууллага хүүг минь цааш нь харуулж зогсоогоод учир битүүлэг тайлбар авч, олон нийтэд цацсанд маш их гомдолтой байдаг. “Гэр бүлийн хэрүүл сонсмооргүй байсан” гэх утга бүхий дөрвөн секундын ярианаас өөр хүүгийнхээ өгсөн мэдүүлгийн талаар мэдэхгүй. Манай хүүхдүүд хоорондоо таарамжгүй харилцаатай биш. Хаа нэг ам зөрнө, тэгээд л эвлэрчихдэг байсан.
-Таны эгчийн хэлж буйгаар архины хамааралтай гурван залуу талийгаачийн аминд хүрсэн байж магадгүй юм билээ. Тухайн залуусыг шалгаж, байцаалт авсан болов уу?
-Тиймээ, охин минь алга болохынхоо өмнөх өдөр эгчийнд очиж хоносон. Ингэхдээ эгчид “Манай гэрийн хажууд орон гэргүй бололтой, архи уудаг гурван ах байдаг. Тэднийг би нэг удаа цагдаад бариад өгчихсөн чинь намайг “ална” гээд байдаг болчихсон. Өндөр, сахалтай ах нь “Чамайг нэг л өдөр цааш харуулна” гээд элдэв янзын хараалаар хараасан. Би тэднээс үнэхээр айгаад байна” гэж ярьсан байгаа юм. Ингэж хэлээд л маргааш нь охин минь хичээлдээ яваад ор сураггүй алга болсон. Тэр гурван залуугийн нэгийг нь барьж, шалгаж байгаа. Нөгөө хоёр нь хөл хорио тогтоохоос өмнө хөдөө явчихсан юм билээ. Тэгээд Улаанбаатар руу орж ирж чадахгүй байгаа гэсэн. Манай өмгөөлөгчөөс тодорхой мэдээлэл авсан нь зүгээр байх.
-Шинжээчийн дүгнэлт гарсан уу. Тухайн үед та “Энэ миний охин биш” гэж байсан шүү дээ. Яг таны охин С.Г гэдэг нь батлагдсан уу?
-Хүн яаж ч бодсон өөрийнх нь хүүхэд тийм аймар болчихсон байхад амар итгэхгүй шүү дээ. Анх харчихаад “Биш байна, биш байгаасай” л гэж бодсон. Гэхдээ миний охин мөн байсан. Шинжээчийн дүгнэлтээр ч миний жаахан охин мөн болох нь батлагдсан.
-Охин тань алга болохынхоо өмнөхөн тантай ярьсан гэдэг байх аа?
-Охин минь хамгийн сүүлд над руу залгаад “Гандангийн ойролцоогоос III, IV хороолол руу явах гэж байна. Удахгүй очно” гэж яриад дахиж холбоо бариагүй. Охины минь гар утас олдсон эсэхийг сайн мэдэхгүй. “Шалгаж байгаа”гэж мэдээлэл өгсөн.
Эх сурвалж : Ergelt.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
202.9.46.20
Арай хэтэрхий гэдэг нь яана даа...
Хариулах78.69.63.161
Henii ch tusuuluuguu hun gemt heregten boloh magadlaltai shdeee ta nar bas tsagdaa nariig tgj bolohgui barimt notolgoo baiga bolood horij shalgaj baiga yr ni tgd buutai uguig shuuh togtooono helmegdsen bol notlogdohgui sullagdana shde
Хариулах103.26.194.8
103.26.194.8
Ирээдүй хүүхдүүд хэлмэгдчих бэ? Дээ үнэн тогтоондоосоо хайрхан сайхан гэр бшо хүүхдүүд энэ үчир н олдоосой дээ Бурхан миний хүний сайхан үрээс ялгаа юу байх бэ? Дээ
Хариулах202.9.47.41
Hereg murdugduj notlogdoogui bhad tsagdaa nar shuud l turgen shuurhai ajillaj heregten ollooo geed ahiig ni tsaash haruulj bgad heden ug heluuldeg ni iheehen No-toi. Hereg shalgaj ehleegui bj huniig ingej blhgui shde. Ter ah ni duugee iim bolsond shokond orson bhad ni shuud tsagdaa nar daramrajl hereg tulgasan bh gej bodood bga shde.
Хариулах202.126.89.33
ah n alsan gesen shde odoo bas hvniig helmegdvvleh n eee yana da
Хариулах64.119.16.55
Umnuusn uiljbn eniig ni unshij ch chdhgubn ene ih hetsuu medremjshuu
Хариулах66.181.161.59
yu bolood bn hunii shn ur evi evi eejid ni ymar hetsuu bga boloo
Хариулах59.153.113.18
Uundeer tuhain mordogchiin ur chadwar garna daa shinjeechiin dugnelt tuhain shuudaig olson hunii meduuleg geed mash eedreetei jinhen ur chadwar bie oyun uhaanaa sorih ajil bgaam unen todornoo
Хариулах192.82.77.139
Цагдаа.хуулийнхан ч ядуу хүмүүсийг хэргээ хаахын тулд хэлмэгдүүлэхийг юман чинээ бодохгүй хүйтэн дотортой хүмүүсээр шүүгч хийлгэдэг бх гэж боддог.
Хариулах103.57.94.94
Unen
66.181.161.58
Манай монголд хэлмэгдсэн хүмүүс ёстой их байдаг юм билээ яанаа хөөрхий жоохон хүүхэд
Хариулах108.204.250.142
Ee burhan mini buu uzegd yamar ch aihtar uym bee, ter muu eh uldeh nasaaraa zovj dee, yadaj huu ni gem buruugui ni shiidegdej hurdan sullagdaj ter muu ehiin zovlongoos jaahan ch gesen nimgeleesei dee. burhan mini
Хариулах66.181.160.113
gem buruugui joohon hvvhediog ingej bolohgui shvv ajilaa hiij chadahgui bol ajilaa ogoh heregtei joohon hvvhed torson dvvgee alni gdeg chni t1 hvn chini itehgui shvv 1 udaa amidrah hvmvvs baij vnench baih heregtei
Хариулах202.126.90.120
хѳѳрхий дээ ээжид маш хэцүү бгаа даа үнэн зѳв олдоосой доо
Хариулах66.181.191.72
Ydahdaa hvvg ni eejiih ni hajuud bailgaach guij baina ymar hetsvv baigaa bol
Хариулах66.181.161.47
ahn bish baigaasai gej bodoh yum yaj ch bodson ah n duugee honooj chadahgui bhaa eejiin ih orovdoj bn
Хариулах64.119.23.11
Аминаасаа нь тасарсан хоёр үр нь нэгний гээ хөнөөсөн гэж яаж итгэхэв хөөрхий.Гэвч тэр цагдаа шүүх прокурор чинь бас хүн .Хүн алаагүй бол зодоод хэрэг хүлээлгэх нүгэл үйлдэхийг хэн хүсэх юм.Баримт нотолгоо байгаад хорьсон байгаа .Нагацууд нь нэр хүндээ бодоод цагдааг буруутгахаа болиорой!!Аймхай сул дорой хүмүүс л алуурчин сэтгэхүй нь хэвийн биш байдгийн
Хариулах202.21.107.116
гэр бүлийн хэрүүл сонсмооргүй бсан гээд 4 сек бичлэг бгаа гээ биздээ муугаар нь тэр архи уудаг нэртэй хүмүүст л тохох гэж бх шиг бнашд