ШУУРХАЙ : ЭМЯ : А.Амбасэлмаа: Голомтот халдваруудын дараа хүн амын дунд халдвар бүртгэгдэх эрсдэл өндөр байна

Moderator
2020/12/27

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа


 “БЗД-ийн голомтоос үүдэлтэй сэжигтэй тохиолдлуудын хоёр дахь давтан шинжилгээ дуусаж, гурав дахь давтан шинжилгээ эхэлсэн. ХСҮТ дээр бүртгэгдсэн голомтуудын ойрын хавьтал болон хоёр дахь хавьтлуудыг илрүүлэх ажил үргэлжилж байна.

Томуугийн тандалтын тогтолцоогоор өндөржүүлсэн сорьцуудыг цуглуулж байгаа. Том голомтуудын дараа алаг цоог хэлбэрээр хүн ардын дунд халдварын тохиолдол бүртгэгдэх эрсдэл өндөр байна. Иймээс ард иргэд зөвлөмжийг дагаж, маскаа сайн зүүх хэрэгтэй байна. Шинэ жилийн баяраар гэртээ гаднын хүн цуглуулахгүй байхыг анхаараарай. Энэ жил олуулаа тэмдэглэхийг хойшлуулахыг хүсье” гэв.