News Paparazzi : Б.Пүрэвдорж: Замын-Үүдийн хүнд суртал, ЗАВХРАЛЫГ ЗАСАЖ хүнсний хомсдол, үнийн өсөлтийг зогсооё!!!

Moderator
2020/12/26

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Замын-Үүдийн хүнд сурталаас шалтгаалан хүнсний хомсдол, үнийн өсөлт үүсч байгаа талаар цахим хуудаснаасаа шууд дамжуулан мэдээллээ.

"Замын-Үүдэд зохиомол ачаалал үүсгэснээс болж хүнсний ногоо, жимсийн тээвэрлэлтийн үнэ 2,5 саяас 9-12 сая болтлоо өссөн. Өдөрт хоёр машин ногоо, жимс орж ирснээс болж, бараа татагчид үүрээс эхлэн дугаарлаж бараагаа авдаг болсон байна. Өргөст хэмхний үнэ өмнө нь 6000 төгрөгөөр зарагддаг байсан бол 10'000 төгрөг болтлоо өсчээ. Иргэд худалдагчдыг үнээ нэмлээ гээд бухимдаад байгаа гэтэл нөхцөл байдал тэднээс шалтгаалаагүй.

Замын-Үүд дээр үнийн хөөрөгдөл үүсгэж буй хүмүүст арга хэмжээ авахгүй бол тэдэнд төлж байгаа мөнгийг ард иргэд төлж байгааг анхаараасай." гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна