ЭМЯ-ны яамны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өвчтөнүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдварын улмаас 22 хүн эмчлүүлж байгаа. Өнөө өглөө 08:20 минутад 30 настай эх амаржиж 3,200 грамм жинтэй хүү мэндэлсэн. Эх хүүхдийн биеийн байдал сайн байна. Харин ХӨСҮТ-д байгаа 25 настай жирэмсэн эхийн биеийн байдал маш хүнд байна. Тухайн өвчтөнд халдварын эсрэг эмчилгээнээс гадна ураг хамгаалах эмчилгээг хийж байна.
Цэргийн төв эмнэлэг дээр 195 хүн эмчлэгдэж байгаагаас хоёр хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ хоёр хүний нэг нь 51 настай эрэгтэй хүн бөгөөд хоёр удаагийн шинжилгээгээр коронавирусийн халдвар эдгэрсэн нь тогтоогдсон.
Харин үндсэн онош буюу зүрхний шигдээс, тархины судасны хатууралтай гэсэн оношоор биеийн байдал нь маш хүнд байгаа юм. Бид Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтарч ангиографийн эмчилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.
Дараагийн хүн нь 53 настай эмэгтэй. Тухайн өвчтөний хувьд зүрхний хэм алдалттай, чихрийн шижин, уушгины өвчлөлтэй эмчилгээ хийлгэж байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлгэд 194 хүн байгаагаас 102 нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт үндсэн өвчнөөрөө 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Өчигдөр тус эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байсан 76 настай иргэн эндсэн. Тухайн иргэн цээжний булчин сулрах, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихтэй, чихрийн шижингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь коронавирусийн халдвар. Тухайн хүний биеийн байдал маш хүнд байсан учраас шилжүүлэхгүй үндсэн оношоор нь эмчилж, халдвартай эмч нар очиж зөвлөгөө өгсөн.
СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 23 хүүхэд, 25 сахиур эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Одоогоор тэдгээрээс коронавирусийн халдвар илрээгүй байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
202.179.24.222
нас барсан хүн ковидын халдвараар бус, суурь өвчнөөрөө хүндэрч нас барсан байна. Эмнэлгийн тусламжийг эмэгтэйчүүдийн бус халдвартын эмч удирдах ёстой.Тэтгэвэрийн нас болсон бол залуу халаагаа өгч сурах хэрэгтэй.
Хариулах202.179.24.222
Нас барсан хүний нас баралтын шалтгаан коронавирусийн халдвар бус,суурь амьсгал зүрх судасны архаг болон чихрийн шижин өвчтөй байсан байна.Эмнэлгийн тусламжийг эмэгтэйчүүдийн эмч бус ,энэ цаг мөчид халдвартын эмнэлзүйч эсвэл ,эрчимт эмчилгээний эмч удирдах нь хамгийн зөв шийдэл байдаг.Монголд зарим эмч нар мэдэхгүй зүйлээ мэддэг болж ярих нь зүйд нийцэх үү Нас болсон бол шууд л тэтгэвэртээ сууж залуу халаагаа дэмжих нь зүйд нийцэх бус уу
Хариулах