Өчигдөр/2020.12.24/ Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн "Амгалан хотхон"-д халдвар гарч орцны хаалгыг гаднаас нь гагнасан" гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Уг мэдээллийг худал гэдгийг Баянзүрх дүүргийн онцгой комисс болон Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм. Тодруулбал, "Орон сууцны хаалга эвдэрсэн тул, гагнаж хаалгыг зассан. Ямар нэгэн байдлаар айлын хаалгыг хааж, түгжсэн зүйл байхгүй" гэдэг мэдээллийг өгсөн.
Харин ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалд судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Амгалан хотхонд батлагдсан тохиолдол илрээгүй. Харин халдвар авсан нь батлагдсан хүн Амгалан хотхонд байдаг айлд очсон байсан учир бид хавьтлын шинжилгээ хийж эхэлсэн” гэлээ. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт коронавирусийн 148 тохиолдол бүртгэгдээд байна. Батлагдсан тохиолдлуудын ихэнх нь дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос халдвар авчээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай