ШУУРХАй : Нарийн ногоо орж ирсэн ч үнэ нь хоёр дахин өсөж тэнгэрт хадлаа...

Moderator
2020/12/25

Хүнсний хэрэглээгээ дотоодоос хангах  нь үе, үеийн Засгийн газрын нэг бодлого байсан. Тиймээс хүнсий ногоо тарьдаг хүмүүсийг төсвийн сангаас дэмжиж, санхүүжүүлсээр ирсэн. Хүнсний ногооныхоо 60-70 хувийг дотоодоосоо хангадаг гэж салбарын яамны статистик судалгаа байдаг ч хөл хорьж, хил хаангуут нарийн ногоо тасарсан гэх шүүмжлэл  гарсан.   Хөл хорионы үед хүнсний нарийн ногоо, жимсний нийлүүлэлт тасарч, үнэ нь нэмэгдээд буй. Нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдоос тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл Хятадаас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байна гэх гомдол санал хөврөх болжээ. 
 
Худалдаачид: Нарийн ногооны үнэ өссөн нь урдаас орж ирсэн машин цөөрсөнөөс хамааралтай
 
Нарийн ногооны үнэ эрс өссөн талаар “Шинэ сансар” захын нарийн ногооны худалдагч Д “Олдоц бага байна. Урдаас орж ирж байгаа машин нь цөөрсөн гэсэн. Өмнө нь өдөрт 20, 30 машин орж ирдэг байсан нь гурав болсон. Үүрийн дөрөв, таван цагийн үед “Барс” зах дээр очоод алаан болоод дуусаж байна. Тэр гурван машин нь 100 гаруй тонн нарийн ногоо буулгана. Түүнээс ихэнхийг нь сүлжээ дэлгүүрүүд аваад явна. Лангуу ажиллуулдаг бидний хувьд нэг, нэг хайрцаг л оногдоно. Ачааны хөлс нь нэмэгдсэн гэсэн. Цаанаас ирж байгаа нэг хайрцаг ногооны үнэ ачааны хөлсөө шингээж зарж байна. 5000 юаниар ачдаг байсан бол одоо 15000 юаниар ачдаг болсон байна. Бид нар ногоогоо авахдаа хайрцаг хайрцгаар нь бодож авдаг. Бид 500-1000 төгрөг л нэмж зардаг шүү дээ. Жишээ нь, нэг хайрцаг өргөст хэмхийг 60000-65000 төгрөгөөр авдаг байсан бол өнөөдөр 130000 төгрөгөөр авч байна. Чинжүүг 40000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 65000 төгрөг гэж байна” гэдгийг хэллээ. Тэгвэл “Барс” худалдааны төв дээрх “Хүнс импортлогчдын холбоо”-оос дараах мэдээллийг өглөө.
“Бидний үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байсан. Өнөөдрийн байдлаар тээврийн үйл ажиллагаа саатсанаас болж хил рүү өдөрт дөрвөн машины кувот авч ажиллаж байна. Жирийн үед өдөрт 10-15 машин явж импортын хүнснийхээ үнийн өсөлтийг барьдаг байсан. Барсын холбооноос үнэ өсгөсөн зүйл байхгүй. Цаашдаа жижиглэнгийн худалдаан дээр гар дамжин зарагддаг учир үнэ өсөхөөс өөр аргагүй байна. Тээврийн хөлс нь маш өндөр болсон. Урьд нь 2.2 сая төгрөгөөр явдаг байсан бол одоо 8-10 сая төгрөгөөр явж байна. Бид нэг хайрцаг нарийн ногоон дээр 3000-5000 төгрөг нэмсэн. Цаанаас ирж байгаа олдоц бага байна. Мөн орж ирж байгаа тээврийн хэрэгсэл хүрэлцээ муутай байна” гэлээ.
 
Гааль: Импортын хүнсний бүтээгдэхүүн тасалдсан зүйлгүй, орж ирсээр байгаа
 
Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэнээс импортын нарийн ногооны талаар “Цар тахлын улмаас хилээ хаасантай холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж, нэвтрүүлэх хэмжээ багассан байгаа. Гэхдээ импортын хүнсний бүтээгдэхүүн тасалдсан зүйлгүй, орж ирсээр байгаа. Тухайлбал иргэдийн дунд яригдаад байгаа хомстсон гэх өргөн хэрэглээний нарийн ногооны импортыг явч үзье.  Арванхоёрдугаар сарын 1-нээс өнөөдрийн хүртэлх хугацаанд 7.3 тонн брокли, 10.2 тонн ѳргѳст хэмх, 7.1 тонн улаан лооль, 215.7 тонн навчит байцаа, 378.2 тонн юуцай импортлогдсон. Арванхоёрдугаар сарын эхний 20 хоногийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр зарим нарийн ногоо, тухайлбал брокли 3.5 тонн буюу 91.5 хувиар, навчит байцаа 55.9 тонн буюу 35 хувиар өссөн байна. Харин ѳргѳст хэмх 17.7 тонн буюу 63.4 хувиар, улаан лооль 19.6 тонн буюу 73.3 хувиар, юуцай 340.8 тонн буюу 47.4 хувиар буурсан  үзүүлэлттэй байна. 2019 онд өдөрт 107.8 тонн импортлогддог байсан бол энэ онд ажлын өдөрт 44.2 тонн нарийн ногоо импортлогдож байна” гэлээ.
 
“Долоо хоногт нэвтэрч буй 60 автомашины 10 нь хүнсний нарийн ногоо байхаар зохицуулна”
 
Тэгвэл тээвэрлэлтийн асуудлаар салбарын яам болон зарим бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс импортлогчдын холбоо, ШӨХТГ зэрэг газраас өчигдөр цахим хурал зохион байгуулсан байна.
Холбогдох албаны хүмүүсийн төлөөлөл оролцсон  хуралд Замын-Үүдийн Онцгой байдлын шуурхай штаб болон Замын-Үүд сумын Засаг дарга оролцсон байна. Хурлаар Эрээн хотоос Замын-Үүд рүү долоо хоногт нэвтэрч буй 60 автомашины 10 нь хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэсэн машин байхаар зохицуулах санал гаргахаар болжээ. Энэхүү саналаа Шадар сайд, Улсын Онцгой комисст албан бичгээр хүргүүлсэн байна.
 
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (52)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.224
    2020/12/27

    Өө сайхан махаа чанаад буузаа идээд шинэ оноо угтья аа Хужаа ногоо тэр чигээрээ хор шүү

    Хариулах
  • 66.181.176.40
    2020/12/27

    Корона ч бас үнэнийг харуулж бна даа. Бүгд хятадаас монгол ногоо гэж бхгүй юм шив дээ ходоод элэгний хавдар их бгаад бна штээ цул химийн хор.

    Хариулах
  • 66.181.176.40
    2020/12/27

    Пязда үхсэнийг нь баас шээсэнд бордсон ногоо иддэг юм бэ идэхгүй бол үхэх гээд л бна уу.

    Хариулах
  • 64.119.27.76
    2020/12/27

    хужаанууд монголчуудын шээс, баасаар ногоогоо бордож, арвин ургац хураан авч, монголчуудад идүүлж ирсэн. Бүр дасал болсон байдаг. Монголчууд ногоо ургуулан авч чадахгүй.

    Хариулах
  • 103.212.117.210
    2020/12/27

    Хортой ногоо битгий аваач ээ. Тэгээд л болооштээ.

    Хариулах
  • 66.181.161.105
    2020/12/27

    Битгий авч идэлдээ тэгвэл авчирхаа больчихоно

    Хариулах
  • 192.82.69.1
    2020/12/27

    Бензин шатахууны үнэ нэмэгдээгүй байхад яагаад тээврийн үнэ нэмэгдээд байгаа юм шалгаад торгууль тавь

    Хариулах
  • 66.181.177.132
    2020/12/27

    хор шингээгээд л явуулж бгаа даа.огт мууддаггүй лангуун дээрээ байж л бдаг сонин шүү

    Хариулах
  • 223.104.39.110
    2020/12/26

    arvai zambaagaa zuurch ideed aartsaa uugaad mah gurilaa ideed bhad bolno doo bolno.nuli himiin bordoo.hujaa nar nogoonoosoo ih havdaraar ovchildog.iim goe orig mahtai bj hujaa nogoo idej dooshoo bitgii or l do.bas ovchinoo bitgii hai l da

    Хариулах
  • 202.126.89.234
    2020/12/26

    Худалдаж авахгүй байхад л болно доо. Өөр идэх зүйл зөндөө л байна шүү дээ.

    Хариулах
  • 64.119.27.226
    2020/12/26

    Авахаал брльчихооч

    Хариулах
  • 66.181.161.90
    2020/12/26

    Идэхээл болчих 7 хоног болоод л мууна

    Хариулах
  • 202.126.89.58
    2020/12/26

    Xujaa nogoo idex alba bn u...max guril bxad l bolo bish v..yadaj xort xawdar dusaxgvi.

    Хариулах
  • 172.58.140.51
    2020/12/26

    Хятад ногоо жимс бүү ав. Хяналт хангалтгүй хортой хүнс бүү ид. Хор идсэнээс байгаараа л баярласан нь өлзийтэй. Хятадуудын баас шээс бас химийн бордоо дараа нь өнгө оруулагч будаг .... гээд боддоо

    Хариулах
  • 203.91.115.48
    2020/12/26

    Хужаа ногоог Монгол гээд зардаг байсан нь тодорхой боллоо. Одоо авахаа л больчихъё. Заавал тэдэнд мөнгөө зарцуулах хэрэг юу байна. Буузаа хийж идээд оноо гаргачихъя.

    Хариулах
  • 66.181.181.31
    2020/12/26

    Нэг жил салат хийхгүй шампанскаа буудуулчих монголчуудаа хужааг ногоог жиие

    Хариулах
  • 66.181.160.2
    2020/12/26

    Hyatad nogoog yagaad mongol shoshgo tavij zardgiin be zugeer uneneeree bval yadiin heden haltbar tugrugnuus hunii eruul mend ami nas hyamd bolson tsag uu

    Хариулах
  • 66.181.179.250
    2020/12/26

    Дан хужаагаас ирж байгаа. Авахгүй байхад л болно

    Хариулах
  • 150.129.143.219
    2020/12/25

    ХУЖААГИЙН ХОРТОЙ ХОГ ГЭДЭГ МӨРТЛӨӨ АВААД Л БАЙХ ЮМ ДАА

    Хариулах
  • 66.181.161.70
    2020/12/25

    Дээр нь дандаа Монгол шошого тавичахжээ.

    Хариулах
  • 202.9.40.254
    2020/12/25

    eniig idehgui bol uhleel geed bsan humuus odoo tegeed avaad ideech unteich gehshig balai yumuu. hezee bhdaa mongol hun iim nogoo ideed bsiin...hujaa baas sheeseer bordson hogiin kkkk

    Хариулах
  • 66.181.186.134
    2020/12/25

    Монгол хүн биод хүлэмжид тарьсан чинь сайжруулсан нэртэй илчгүй түлш заавал хэрэглэ гээд нөгөө нь илчгүй бүх ногоо нь хөлдсөн бна лээ. Монголчууд монгол хүнийхээ бизнесийг дэмждэг ч болоосой.

    Хариулах
  • 66.181.161.83
    2020/12/25

    Хүн,амьтны ялгадас хятад ногоочдод амин чухал зүйлс,органик бордоо.бол

    Хариулах
  • 103.26.193.174
    2020/12/25

    Хурдан мууддаг тул авахгүй тэвчээд 10 хоноход л болно саяын пивоны шагчид шиг болгоод өг хятадын баасны үрсэлгээ

    Хариулах
  • 66.181.185.31
    2020/12/25

    Монголын ногоочдоо дэмжиж байя Хятадын монголд явуулах жимс гээд л аймаар юманд угааж байсан зураг байсан

    Хариулах
  • 103.26.194.31
    2020/12/25

    Дамчдын хийсэн ажил. Чоно борооноор.

    Хариулах
  • 202.179.25.197
    2020/12/25

    манай төр ч хятадад хөрөнгө оруулалт хийж хөгжилд нь том тус болж байна даа,бас барсын өчнөөн хувь нь хятадад татвар төлөгчид,тэдний мөнгөөр амь зуугчид шд

    Хариулах
  • 192.82.75.245
    2020/12/25

    hytad hortoi nogoo ideed uhleeldee!!! buuz huushuuraa ideldee!!! hytad nogoo oruulj irj bga zasgiin gazarin buruu shiidver!!!!araichde e...,

    Хариулах
  • 202.126.90.132
    2020/12/25

    Үнэ дээр хяналт тавиач арай хэтэрлээ

    Хариулах
    • 202.179.25.197
      2020/12/25

      дийлэхгүй ээ,дээр нь хужаа бүдүүн дарга нар бий

  • 150.129.140.233
    2020/12/25

    Аврах болъчихёоо

    Хариулах
  • 192.82.69.105
    2020/12/25

    Баас шээс цэр настай хороор дүүрсэн ногоогоор яадаг байна алгалсанөнгииг нь иддэг юмуу үр хүүхдээ бодоочдээ

    Хариулах
  • 202.126.89.186
    2020/12/25

    Nariin nogoo hereggui dee mah guril 2 oo notsolduulaad ene hetsuu ueiig davchihaldaa mongolchuudaa ter heterhii unetei hujaa himiin bodisoor bordson zuil hereggui dee

    Хариулах
  • 202.126.88.193
    2020/12/25

    Алтанхуяг гишүүний хэлсэн үг ортой бнадаа содбаатар та том машинаа хурдан нэмээчээ яагаал удаад бган аль эсвэл мөнгө угаах нэг арга уу

    Хариулах
    • 150.129.140.206
      2020/12/25

      Ортой биш үнэн том машин ургашаа орхийн тулд мөнгө төлж бна

  • 66.181.188.125
    2020/12/25

    mongol shine urgats gjiishdee

    Хариулах
  • 66.181.161.126
    2020/12/25

    Пиво виноний шагчингууд шиг ногооны шагчдииг шатааья бүгдээрээ

    Хариулах
  • 192.82.78.205
    2020/12/25

    Urdaas hunsnii nogoo negchiig buu oruul

    Хариулах
  • 202.9.40.4
    2020/12/25

    Хужаагийн хор авч яадаг бна аа.ХХААЯ ныхан хужаагаас ногоо охуулж ирлээ гээд нээх ажил хийсэн аятай ард түмнээ хороор хордуулж байгаагаа юу гэж бодоод байгаа юм.

    Хариулах
  • 66.181.161.35
    2020/12/25

    Нарийн ногоо тарих хүмүүс зөндөө байдаг Заримд нь санхүү эрх мэдэл дутна Талбай олдохгүй Монголын ямар ч иргэн наад муу нарийн ногоог тарьж чадна шдээ Танил тал хээл хахууль хараад байдаг Хүсэл мөрөөдөлтөй маш олон хүн байдаг Хотод шавалдаад хүний бөөгнөрөл үүсгүүлж байхаар төр засаг нь зөв юамандаа тусламж дэмжлэг үзүүлбэлолон зуун иргэд наадаж амьдралаа цаандаж хүний гар харахгүй амьдраад бас бизнесчин болчихийг хэн байг гэсэн юм бэ Хичнээн хүний амьдрал сайхан болно шүүдээ Хятадын ногоог зах зээлээс гаргах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.161.35
    2020/12/25

    Монголын нэг залуу маш том талбайд нарийн ногоо тарьсан байна гээд л байсан биш бил үү Дотоодын ногоо тарьдаг хүмүүсээ дэмжээд байна Төсөв хөрөнгө хуваарилаад байна гэсэн худлаа юм уу Хотод байдаг сая хүрэхгүй хүнээ нарийн ногоогоор хангаж чадахгүй ногоочид компаниуд байсан юм уу Томроод байсан чинь хятадын баас байсан шивдээ Иймхэн ногоогоо өөрсдөө тариад идэж чадахгүй Талбайг га га аар нь авчихаад нарийн ногоо тарьж чадахгүй хэдэн зуун хүий хэрэгцээ хангаж бол чадахгүй бол чаддагт нь талбайг хүлэмжийг нь өгвөл таарна

    Хариулах
  • 66.181.182.89
    2020/12/25

    Барс зах бол хятад хүнсний зах юм байна

    Хариулах
  • 66.181.182.197
    2020/12/25

    Засс мах, гурил, төмстэйгээ байхад өвлийг элбэг давчихна . Аарцаа уугаад адууны махаа ид. Юун ч нарийн ногоосог юм. Хужаагийн баасны бордоошдээ

    Хариулах
  • 103.229.120.7
    2020/12/25

    Ногоочидоо өвлийн хүлэмж урт хугцаатай хүү бага зээлээр хангавал нэг хэсгийг нь ч ханганшүүдээ .өвөлдөө эхэнх ногоочид ажилгүй байдаг.

    Хариулах
  • 66.181.189.83
    2020/12/25

    Арай л байна ногоон огурцы 10000 хүрсэн байна лээ

    Хариулах
  • 202.9.40.5
    2020/12/25

    Авахгүйээ

    Хариулах
    • 43.242.243.98
      2020/12/25

      Зөв

  • 139.5.217.189
    2020/12/25

    Хужаагийн жорлонд юунд нь дурлаад байдгийн битгий авалдаа тийм чухал юмуу

    Хариулах
    • 43.242.243.98
      2020/12/25

      Авахгүйээ

  • 66.181.189.222
    2020/12/25

    Монголдоо тарьж ургуулах юмсан

    Хариулах
  • 66.181.161.110
    2020/12/25

    Иргэд ээ заавал хужаа ногоогоор яахав дээ бид нар авахгүй л бол үнэ бол бууна аа

    Хариулах
    • 202.126.90.70
      2020/12/25

      Ер нь хужаагаас хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй бвал сайн бна да