Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/ өчигдөр дараах дуудлагууд иржээ. Тодруулбал,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ын автобусны буудалд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:53 цагт очиж, “Жи Бус” ХХК-ийн Зайсан-Ган хийц чиглэлийн иргэн Э-ийн жолоодож явсан “Хьюндай Аеро Сити 540” загварын том оврын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Давааны-Ам багийн “Гэр-Асга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 237 км-т, сумын төвөөс урд зүгт 48 км-т, Заг сумаас урд зүгт 18 км-т/ Заг сумын харьяат малчин Д-ийн 4 ханатай гэр 12.23-ны өдрийн 19:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 12.24-ний өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 20:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 20:48 цагт очиж, иргэн Б-ын 6х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Бумбат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ Өмнөговь аймгаас “Оюутолгой” ХХК-ийн чиглэлд “Гүүд рүүт интер трейдинг” ХХК-ийн жолооч Н-ийн жолоодож явсан “Митцубиши Русо” загварын ачааны автомашинтай хамт зорчиж явсан тус компанийн жолооч Х /52 настай, эрэгтэй/ нь 12.24-ний өдрийн 12:00 цагийн орчим автомашинаас буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 22:48 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд “Антеннтэй-Овоо”, “Бумбат”, “Дагон”, “Дугат”, “Цагаан шивээ” гэдэг газруудаар 50 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12.25-ны өдрийн 03:20 цагт түр зогсоосон. 12.25-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны зүүн талын дулаан дамжуулах шугамын худагт хүний цогцос байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 11 км замыг туулан 03:10 цагт очиж, нэр, нас хаяг, тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
66.181.161.75
хэцүү юм?
Хариулах202.9.46.63
yun olon hereg bichdeg yum neg l yum bicheech
Хариулах66.181.161.75
Нэг гарчиг өгөөд хөл толгой нь мэдэгдэхгүй яасан ч олон юм бичлэг юм бээ Гарчигтайгаа уялдах хэрэгтэй 0
Хариулах117.111.12.85
Нүүрсэнд булуулс-н болуу
Хариулах202.55.188.98
Олдсон болно.
Хариулах211.36.138.223
Haanaas oldson be amiduu
59.153.115.251
хаанаас олсон юм бол?
202.126.90.26
Ер нь бол тэр алга болсон гэх газраар их эвгүй2 юм харагддаг газар даа шашин шүтлэгээр үзвэл тэр хавиар малчид хүртэл харагддаггүй газар юм бнлэ шд нтр гээд үлээгээд шаагаад байхгүй юу
Хариулах66.181.161.33
adgiin paparazzi
Хариулах59.153.114.153
Хамт явсөн хүн нухчаагүй биз сайн шалгаарай ккк
Хариулах202.126.90.80
тэгээд хүн олчоо эээ
Хариулах150.129.140.16
Gu