Монгол Улсын Шадар Сайдын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн хурал Эрүүл мэндийн яамны Улсын Онцгой комиссын Шуурхай штабын байранд зохион байгуулагджээ.
Хурлаар, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаар тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглалт болон гэрийн ажиглалтыг зохицуулах түр журам”-ын хэрэгжилт, түүнд тавих хяналтыг сайжруулах, түр журмын 9 дүгээр зүйлд заасан “Иргэний үүрэг”-ийг тусгаарлан ажиглах байранд байрлаж буй иргэд чанд мөрдөх, зөрчил гаргасан иргэдийг Коронавируст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдлын 11:00 цагийн шууд хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлж байхаар шийдсэн тухай ЭМЯ-наас мэдээллээ.
Хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа О.Адъяа, ОБЕГ-ын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Г.Баян-Эрдэнэ, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах НХЖГ-ын дарга, цагдаагийн хурандаа Р.Эрдэнэбат, МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Жаргалсайхан, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Б.Долгорсүрэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Аялал жуулчлалын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Туул, Шуурхай штабын Ажиллагааны багийн гишүүн, цагдаагийн хошууч Л.Батгэрэл нар оролцож, тусгаарлан ажиглах байрны асуудлаар ярилцлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
66.181.161.37
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэж болохгүй ээ хүний эрх зөрчигдөх нээ
Хариулах202.9.46.140
Yagaad iim haana boono havchina daramtlana gedeg so setgelgeenii onzlogtoin be ene buhnii ard hunii erh zurchigduj bn aa denduu huuchinsag uzel bariltai so humuuus shuu ingehee boli
Хариулах