ШУУРХАЙ: ШИНЭ ЖИЛИЙН БАЯРААР НАРИЙН НОГООНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХАНГАЛТТАЙ ХИЙХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Moderator
2020/12/24

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, хэрэглэгчдээс нарийн ногоо, жимс жимсгэнэ эрс багассан, хомсдсон тухай гомдол сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн. Хөл хорионы  үед нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдын хувьд тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл БНХАУ-аас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байгаа талаар тайлбарлаж, гомдол саналууд ихээр ирүүлж байна.

Үүнтэй холбогдуулан тус газраас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс импортлогчдын холбоо, зарим бизнес эрхлэгчдийн төлөөлөл зэргийг оролцуулан санал солилцох 2 удаагийн уулзалт, Тээвэрлэлтийн асуудлаар Замын-Үүдийн шуурхай штаб болон Замын-Үүд сумын Засаг даргатай цахим хурал хийлээ.

Уулзалтаар одоогийн байдлаар өдөр тутам БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд хот хооронд тээвэрлэлт хийж байгаа 60 автомашин байдаг ба үүний 10 автомашиныг 7 хоногийн хугацаанд зөвхөн хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх зохицуулалт хийж өгөхөд энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үзлээ.

Ингэснээр Монгол Улсын хүн амын жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны өнөөгийн хэт их хэрэгцээ, удахгүй болох шинэ жилийн баярын эрэлтийг хангахад хүрэлцээтэй нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэх юм. Нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжоор хангаж өгөх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад албан бичгээр хүргүүллээ.



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.107
    2020/12/27

    Baahan hun horduulah yum oruulaj ireed gai bolohvii dee....dan virus dee..

    Хариулах
  • 192.82.72.94
    2020/12/24

    Yalanguya nariin nogoog dutuu hagas ugaagaal shuud hergeldeg. Dotooddoo tarialah buren bolomj n bgaa, zuvhun demjleg heregtei

    Хариулах
  • 192.82.72.94
    2020/12/24

    Nariin nogoog dotoodoosoo hangah bolomj deer anhaarah heregtei shuu. Hyatadiin importiin nariin nogoonii haraat bolno gdg ul uzegdeh horoo shuud hergelj bga n todorhoi. Daraa jiliin udiid bas l iim bdal uusene, ter hurtel dotoodiin nariin nogoo tarialagchdaa nen yaraltai demjih shaardlagatai

    Хариулах
  • 192.82.78.160
    2020/12/24

    ideh uuh yahaw yun nariin nogoo. tsaana chin virus ged baihad . hul horiogo sain changatgaarai sungaarai

    Хариулах
  • 202.55.188.87
    2020/12/24

    hor awch bgaga hvmvvs meddgvi hor idehig zuwshuuruhgvi

    Хариулах
  • 202.9.40.47
    2020/12/24

    Юун баяр вэ.Шинэ жилиин баяр бодцон сууж байх.Хүмүүст таалагдах гэж шинэ жил хятад нриин ного яриад байгаа нь ямарч тархи гүй амьтан байна. Урдах өвчинөө устгаач санааиай тарах гээд байгаа юм шиг. Юун шинэ жил. Юун цагаан сар вэ.Янз бүриин баяр саяр гэхээ болиоч. Наймаачдын бараа гаа дамлан зарах арга заль л болохоос ямар ч тэмдэглэлт өдөр баярлаад хөөрөөд байх өдрүүд зохиогоод байх хэрэгүй гэдээ ойлгооч.

    Хариулах
  • 202.9.46.51
    2020/12/24

    Нарийн ногоо ч гэх шиг хужаа химийн бордоотой хор шинэ жил нтр элийрэхээ боль коронагаа яаяа гэж байж

    Хариулах
  • 202.9.46.51
    2020/12/24

    Өмхий хужаа ногоогүй бол үхлээ юу?!! Үхсэний чинь шинэ жил өвчин зовлонгоо яая гэж байж малнуудаа

    Хариулах
  • 202.55.188.101
    2020/12/24

    yun shine shine jil we

    Хариулах
  • 66.181.161.18
    2020/12/24

    Ганц БНХАУ гээд байхын орос европоос ирж байгаа ачаа тээвэр үнэн хүнтрэлтэй байна шдэээ.

    Хариулах
  • 64.119.25.166
    2020/12/24

    Uhsenii chin shine jilevdee. Corona namdtal zuger tevcheed baij bai. Mah gurilaa idlee ged turad uhcihgui

    Хариулах
  • 122.201.31.214
    2020/12/24

    Хор авчирч хороор хангаж байгаа юмуу авч иддэг тэнэг монголчууд ээ чааваас ямар юу гэхэвдээ

    Хариулах