Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын шинэ голомт үүсэж өнөөдрийн байдлаар тус эмнэлэгтэй холбоотой 130 хүн коронавирусийн халдвар аваад байна. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрээр “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор эрэмбэлэн ангилал хийж халдварын ойрын хавьтал болоогүй хүүхэд, эмнэлгийн ажилчдыг тусгаарласан. Мөн ойрын болох хоёрдахьч хавьтлуудыг тусгаарласан. Тус эмнэлгийн насанд хүрэгчдийн эмчилгээний төвд халдвар гарсантай холбоотойгоор 71 хүнийг үлдээсэн. Эдгээр хүнээс 41 нь халдварт өртсөн байна. Хэвтэж байгаад гарсан хүмүүстэй холбогдож шинжилгээнд хамруулж байгаа. 12 дугаар сарын 11-15-ны хооронд эмнэлгээс гарсан 9 хүнээс коронавирус илэрсэн байна. Эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш бид эмнэлгээс гарсан бүх хүнийг тусгаарласан. Ойрын хавьтлын 1350 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байна. Хоёрдахьч хавьтлын 800 гаруй хүнийг тусгаарласан.
Тус эмнэлгийн голомтод халдвар авсан хүмүүсийн насны хувьд 20-74 насны хүмүүс байна. Нэг 86 настай хүн байна. Харин эмнэлэгт хэвтэж байсан хүүхэд өвчлөөгүй.
Гэр бүлийн хүмүүс, сахиур, хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс, эмнэлгийн ажилчид гээд дандаа насанд хүрсэн хүмүүс байна. Агаар дуслын халдвар учраас тухайн давхарт байх бүхий л хүн эрсдэлтэй. Халдварын нууц үе 14 хоног учраас бид 6, 7 дахь хоног дээр нь иргэдээс халдвар илэрч байна” гэв.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай