ШУУРХАЙ : Бүх нийтийн бэлэн байдалд шилжих тухай хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргалаа

Moderator
Өчигдөр 19 цаг 41 минут

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарлаа.  

Захирамжийн агуулга нь бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, иргэдийн зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот руу орж гарах товчоодын ажиллах журам,  нийтийн тээврийн үйлчилгээний ажиллах  горим, хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь болон цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор зохион байгуулж хэрэгжүүлж байгаа эдгээр үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг  иргэд, олон нийтэд сурталчлан таниулахад  чиглэжээ.  

Мөн нийслэлийн иргэдийг коронавируст халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх,  халдварын тохиолдол бүртгэгдсэн байршилд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, халдваргүйжүүлэх зэрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгалаа. Захирамжид “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд  хязгаарлалт тогтоохгүй төрийн  байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан  байна.  

Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт

ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.

Цахилгаан, дулаан, ус, сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа

2.

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

3.

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

4.

Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

5.

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Иргэний нисэхийн ерөнхий газар”, “МИАТ”,  “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Үндэсний дата төвийн нөөц төв/

6.

Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

7.

Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалт, хот тохижилт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа

8.

Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

9.

Банкны төлбөр тооцоо, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа

10.

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа /Цагийн хязгаартай/

11.

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/

12.

Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

13.

Оршуулгын үйл ажиллагаа

14.

Халамж, асрамжийн төв, гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа

15.

Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа


 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.141.7
    2020/12/24

    Уб.руу орон нутгаас орж болох юм уу

    Хариулах
  • 202.126.90.62
    2020/12/24

    Пиво виног хориод яах юм шагчид нь зовлонгийн хажуугаар зоолоод байхад шагчид чинь хатуу хөл хорио тогтоох сургаар дэлгүүр бөөний төвийн пивийг суллаа биздээ одоо тэрийн шаглуулж заруулахнуу эсвэл шагчид ингэж эсэргүүцэж бичдэг юм болвуу

    Хариулах
  • 66.181.161.35
    8 цагийн өмнө

    arhia xaaj bvh aimag sumdar zam xaah n deer bha

    Хариулах
  • 202.126.89.119
    18 цагийн өмнө

    Xorio togtoochhod sogtuuruulah undaanii zvil zarj bna gedeg xor uulgachhad emchilne geed bga ym shig sonsogdoj bna

    Хариулах
    • 115.187.88.2
      9 цагийн өмнө

      Ta nar shagiin arhi piwo beldsen humuus yum bn daa ingek bichij bga humuus yum chin

  • 202.126.89.119
    18 цагийн өмнө

    Arhigvi bol amidarch chadahgui niigem ymuu apu company arhi piwo zarahguil bol dampuurah geed bna tgle geed ard irgediig xar usaar xorduulaad bj boloh ymuu

    Хариулах
    • 202.55.188.41
      10 цагийн өмнө

      Awahgvi l bol boloo bizdee awch uu gj heleegvi

  • 202.126.89.119
    18 цагийн өмнө

    Ymar geechiin xol xorio we togtoj bga bol togtooson shig togtooldoo 2iin xoorond ym xiixee bolildoo bvh ajil amarsan geed odo gudamjaar neg arhichid yawiishde

    Хариулах
  • 192.82.77.119
    22 цагийн өмнө

    Shagchid odoo nuutsulsun yuma yanaa kkkk

    Хариулах
  • 194.156.231.138
    23 цагийн өмнө

    Hotiin darga odoo shagchdiig goshnogo bolgood 'One shot" bolgoloo ahhaha

    Хариулах
  • 202.126.88.174
    Өчигдөр

    Piwo vinoo zarhiig esergvvtsej bn

    Хариулах
    • 115.187.88.2
      9 цагийн өмнө

      Horisonoor saynii hor urshig ymar baisaniig haraagui l yum bh daa

    • 194.156.231.138
      23 цагийн өмнө

      Ura! just kidding ok. buruugaar oilgoogui bizde

    • 194.156.231.138
      23 цагийн өмнө

      Ahahahaha, shag butehgui bolson yy

  • 66.181.180.135
    Өчигдөр

    Хөдөө орон нутагруу зорчих хүсэлтэй байгаа иргэдэд ямар нэгэн чиглэл байгаа юу

    Хариулах