ШУУРХАЙ : УОК : Хүргэлтийн үйлчилгээг эрсдэл өндөртэй учраас зөвшөөрөхгүй байхаар болжээ

Moderator
Өчигдөр 16 цаг 20 минут

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 12-р сарын 23-ны өдрийн өглөөний 06 цагаас эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдал зарласан. Энэ хугацаанд нийтдээ 15 байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрөх чиглэл гаргасан. Үүнд 

Үүнд

- эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах, 

- хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт, 

- газрын тос, түлш түгээлт тээвэрлэлт, 

- малын өвс тэжээл тээвэрлэлт, 

-  Улсын онц чухал стратегийн чухал салбарын үйл ажиллагаа, 

- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ,

- Хот суурин усан хангамж ариутгал халдваргүйжилт,

- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэлт, 

- Банкны үйл ажиллагаа, 

- Хэвлэл мэдээлэл, шуудан харилцаа, 

- Тусгайлсан чиг үүрэг бүхий газруудын үйл ажиллагаа, 

- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотаратийн үйл ажиллагаа, 

- Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа  /10-15 хувийг ажиллуулна/, 

- Хүүхэд хамгаалах, асрах байрууд зэрэг байгууллагууд 14 хоногийн  хэсэгчилсэн хөл хорионд хамаарахгүй үйл ажиллагаагаа явуулна.  

Харин хүргэлтийн үйлчилгээг эрсдэл өндөртэй учраас зөвшөөрөхгүй байхаар болжээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.