Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний супермаркет, худалдааны төв, захуудад хийгдэж буй тандалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгчдийн халууныг хэмжих, зай барих шаардлага тавьж, тэмдэг тэмдэглэгээ байршуулсан хэдий ч урсгалыг зөв зохион байгуулаагүй, иргэд үйлчлүүлэх явцад бөөгнөрөл үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ хийгдэхгүй байна.
Тухайлбал, БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвд иргэдийн халууныг хэмжиж нэвтрүүлэхдээ дотор үүдэндээ бөөгнөрөл үүсгэсэн, хаалттай тасгуудад иргэд орсон, пицца, хоолоор үйлчлэх хэсгүүдэд иргэд бөөгнөрсөн зэрэг зөрчил илэрч байна.
Мөн Алтжин Бөмбөгөр худалдааны төвд орох гарах урсгалыг зохион байгуулсан ч иргэдэд шаардлага тавиагүйгээс нэг хаалгаар орох гарах хөдөлгөөн хийгдэж байгаа, зөвхөн халууныг хэмжиж QR код уншуулахгүй байх, иргэдийн бүртгэлийг хөтлөөгүй зөрчил илэрлээ. Иргэд хүнсний худалдааны лангуугаар үйлчлүүлэхдээ бүх лангууг хэсэх, хүнсний бүтээгдэхүүнийг барьж үзэх зэргээр эрсдэл үүсгэж байна.
Иймд аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн халууныг хэмжиж бүртгэл хөтлөх, QR код уншуулах, худалдааны төв, тасаг, лангуугаар үйлчлүүлэх явцад бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулах шаардлагатай.
Цаашид иргэд хүнсээ цуглуулахдаа “Нэг гэрээс Нэг хүн” гэсэн зарчмыг баримтлан, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зайг барих, бие биедээ шаардлага тавих, төлбөрийг бэлэн мөнгөөр биш карт, цахимаар төлж, коронавируст халдвар /КОВИД-19/-ын халдвараас урьдчилан сэргийлэх нэн шаардлагатай байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
192.82.72.176
энэ хүмүүс дор бүрдээ ухамсартай баймаар юм даа. Учир мэдэхгүй жоохон хүүхдүүд байгаа биш дээ. Иймэрхүү үл бүтэх бүдүүлэг ухамсар дорой хүмүүсээс болж л өвчин газар аьч байгаа.
Хариулах202.126.89.152
Emartiin buruu yu bgaan. Chadlaaraa l hol hol zogsooj huleelgej oruulj bna lee sh dee. Humuus uursduu olnooroo ochij bhad ted yahiin. Harin ch mash sain hamgaalaltiin huvtsastai bna lee. Mask haalt 2 lang n zuutsen. Getel busad delguur haish yaish amnii haalt zuusen bolood ajilchid n buun buunuuruu niileed yariad zogsoj bna lee sh dee
Хариулах