Шуурхай: УОК: Үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 15 чиглэлийн салбарын ажилчид урьдын адил QR кодоор зорчино

Moderator
2020/12/21

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр хувийн автомашинаар зорчихыг мөн хориглож байна. Тиймээс иргэд Засгийн газраас гаргасан гэртээ байх шийдвэрийг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Улаанбаатар хотод 400 мянга гаруй өрх байдгаас 205280 өрх автомашинтай. 12-р сарын 23-наас эхлэн өмнөх QR зөвшөөрөлтай авто машинуудын зорчих эрх сэргэнэ.  Ингэснээр нийслэлд 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Нийтийн тээврийн автобус, таксиг үйлчилгээнд явуулна. Нэг автобусанд 12-оос дээш хүн суулгахгүй байхаар зохицуулалт хийнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна