Шуурхай: Энэ сарын 23-наас үйл ажиллагааг нь хязгаарлахгүй 15 чиглэлийн байгууллага

Moderator
2020/12/21

Улаанбаатарын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна. 

Ингэхдээ дараах 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй. Үүнд, 

  1. Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  4. Малын өвч, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  5. Улсын онц чухал болон стратегийн ач холблогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэлсийн хангамж, тээвэрлэлт
  6. Нийтийн тээвэр, зөвшөөрөдлтэй такси үйлчилгээ
  7. Хот, суурины ус ханга, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм , эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  9. Банкны үйл ажиллагаа
  10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  13. Оршуулгын үйл ажиллагаа
  14. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
  15. Төрийн захиргааны зарим байгууллага

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.101
    Өчигдөр

    Awto mashinii selbegiin gants neg gazruudiig neeh heregtei daa ylan guya achaanii mashinii selbeg chuhal shuu dugui ene ter gd hodoo oron nutagt huns bolon maliin tejeel teewerlej bga awtomashinuud bgaa shuude

    Хариулах
  • 122.201.22.240
    Өчигдөр

    Banknii vil ajillaag zogsoogoche bank orno gj hudla heled ywna shd hvmvvs

    Хариулах
  • 202.126.88.69
    Өчигдөр

    Zah gudaldaani towvvd yaah we

    Хариулах