Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорт байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээлэл ил болжээ. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй тэрхүү “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар ил болжээ. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа юм байна.

Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон.
2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар Сингапур улсыг оффшор бүс хэмээн албан ёсоор зарласан. Энэ хуулийг мөрдөөгүй төрийн ямар ч албан тушаалтныг эгүүлэн татах буюу огцруулах арга хэмжээ авах ёстой гэж хуульдаа заасан. Энэ хуулийнхаа дагуу оффшор бүсэд хөрөнгөтэй албан тушаалтнуудын хөрөнгийг Монголдоо оруулж ирэх ёстой гэсэн үг.

Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оны долдугаар сарын 31-нийг хүртэл ажиллажээ. Тухайн үед энэ хүн аль хэдийнэ УИХ-ын гишүүнээр сонгогдож аж ахуйн ажил хийх ёсгүй, тэр тусмаа бүр гадаадад оффшор бүсэд бүртгүүлсэн компанийн захирал байх ёсгүй болсон байв.
Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байж байгаад охиндоо шилжүүлсэн нь бас энэ баримтаар нотлогдож байна. Харин 2017 онд хуульд нэмэлт орж оффшор бүсэд компани, хөрөнгөтэй байхыг хорьсоор байтал Х.Баттулга өөрийн охиноор дамжуулан оффшор компанийн хувьцааг эзэмшсээр байгаа ажээ.
Тодруулбал, Сингапур улсын Санхүү бүртгэл, аж ахуйн нэгжийн газар \Accounting and Corporate Authority of Singapore\-т Х.Баттулгын охиныхоо нэр дээр эзэмшдэг компанийн мэдээлэл олон нийтэд ил байгаа ажээ. Хуулийн байгууллага болон сонирхсон хэн ч өнөөдөр энэ мэдээллийг авах боломжтой.

Албан ёсны энэхүү мэдээллээр “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан байна. Монголд хүмүүс компани байгуулахдаа 10 мянган төгрөгөөр л байгуулдаг. Гадаадад ч компани байгуулахдаа 100 доллар, ихдээ хоёр, гурван зуун долларын хөрөнгөтэй байгуулдаг.
Харин энэ компанийг нэг сая долларыг буюу бараг 2.5 тэрбум төгрөгийг зүгээр компани байгуулах хөрөнгө гэж түгжсэн нь энэ компани маш том юмны сэжүүрийг агуулж байна уу гэж хардах үндэс болж болох юм.
Ер нь бол Х.Баттулгын 440 сая ам.доллараар төмөр зам барина гэсэн асуудал хуучраагүй байна. Түүнээс нь 55 тэрбум тэрбум төгрөгийг гадагшаа гарсан гэдгийг манай хуулийн байгууллагынхан шалгаж байх үедээ тогтоосон байдаг. Энэ их мөнгө яг ямар нэртэй компаниар, хаашаа гарсан гэдгийг хууль хяналтын байгууллагынхан баримтаар нотолсон байсан нь тухайн үед сошиалаар цацагдаж байв.
Өнөөдөр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга хийж байгаа А.Гансүхтэй холбоотой гэгддэг “Монгол бетон дэр” ХХК гэдэг ганцхан компаниар л гэхэд тухайн үед 10 сая ам.доллар гадагшаа гарсан байдаг. Гэтэл нэг ч ширхэг бетон дэр нийлүүлээгүй байсныг хуулийн байгууллагууд тухайн үед тогтоосон. Мөн “Нутгийн Буян” ХХК гэх компаниас БНСУ-ын банкинд байдаг “Хаан Бууз” гэсэн дансанд “экскаваторын төлбөрт” мөнгө шилжүүлсэн байдаг. Экскаваторыг буузны компани хийдэг болоогүй баймаар...

Энэ асуудлаар 2016 онд Х.Баттулга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэвч 2017 оны сонгуулийн дараа замхарч хаагдсан. Олныг гайхшруулсан нэг зүйл нь энэ хэрэгт гэм буруутай этгээдүүд нь 40 сая төгрөгөөр торгуулиад гадагш алга болцгоосон явдал байлаа. Тэгвэл саяхан УИХ-ын индэр дээрээс Ерөнхийлөгч Х.Баттулга “Хэдэн арав, зуун тэрбумаар улсын мөнгө завшсан нь торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан иргэн ял авч шоронд хоригдсон” гэж харьцуулж хэлж байх юм.

Мөн Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан гэх мэдээ нь одоо ч гэсэн Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил байж байна. Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамарсан байна.

“Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан. Х.Баттулга өөрийн нэр байсан 90 хувийг 2007 оны гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн охин Б.Намуунд шилжүүлж, тун удалгүй 2007 оны дөрөвдүгээр сарын 4-нд төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд шилжүүлсэн байдаг. Энэ бүх мэдээ Монгол Улсын бүртгэлийн санд байж л байдаг. Бас олон нийтэд хэдийнэ ил болсон мэдээлэл юм.
Харин нэг нууцлаг зүйл гэвэл тун удалгүй “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байдаг. Тэрний дээр нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Вел Делайт \Well Delight BVI\, бас түүний дээр нь Бэст Стэйт \Best State BVI\, Сино аксес \Sino Access BVI\ гэсэн нэртэй Британийн Виржинийн арлын оффшор бүсэд бүртгүүлсэн гурван ч компани үүсгэсэн байдаг. Таван шат дамжсаны эцэст нь оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзмшигч нь Х.Баттулга ерөнхийлөгчтэй Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охинХуй Шим Лим Селестина нар байв. Үүнийг өнөөдөр ч Хонгконгийн хөрөнгийн биржийн баримт бичиг дээрээс олж үзэх боломжтой. Гэхдээ анх компанийг үүсгэн байгуулж 90 хувийг эзэмшиж байсан Х.Баттулгын нэр нь алга болсон байдаг. 90 хувиа Х.Баттулга зүгээр л энэ хүмүүст тараагаад өгөөгүй нь ойлгомжтой.

Дараа нь Брейв лайон \Brave Lion BVI\ гэсэн нэртэй бас нэг оффшор компанид толгой хоёр оффшор компаниа зарсан байдаг. Ийм олон толгой компанийг оффшор бүсэд үүсгэн байгуулж, таван ч шат дамжин давхар давхар эзэмшүүлэх нь ямар зорилготой байсан бэ.Туршлагаас харахад ийм тохиолдолд зорилго нь нэг л байдаг.
Төгрөг нуурын ордыг таван шат оффшороор дамжин байж, нэрээ нуун байж 250 сая ам. доллараар зарсан ч гэсэн эцсийн эцэст одоо л бүх юм тодорхой болж байна. Хятад эзэнтэй оффшор бүсэд бүртгэлтэй Хонгконгийн хөрөнгийн биржийн Мин Шин компанид зарагдсан оффшор бүсэд бүртгэлтэй “Камекс Пи-Ти-И” компани нь бидний илрүүлсэн “Женко Холдинг Пи-Ти-И” компаниас байр түрээслэж нэг дор үйл ажиллагаагаа явуулж байсан нь хөрөнгийн биржийн материалд ил байна. Эндээс 250 сая ам.долларын сураг атгагдаж болох л юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар тонон дээрэмдсэн, Хөгжлийн банкны хөгжлийн зээлийг хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээрээ хуу хамсан, уул уурхай, ашигт малтмалын лицензийг олноор эзэмшигч бүлэглэл, фракц, олон зуун сая долларын оффшор данс эзэмшигчид, татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкинд хийж хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж, банкийг дампууруулан, эргээд татвар төлөгчдөөр төлүүлдэг, авлига, хээл хахуулийн мөнгийг газар, барилга, банк бус санхүүгийн байгууллагуудаараа угаадаг, монгол төрийн эрх ашгийг уландаа гишгэн гадны иргэн, аж ахуй нэгжтэй үгсэн хуйвалдаж төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг этгээдүүд” байдаг талаар учиргүй урт нэг өгүүлбэр хэлэхэд олон нийт сайн ойлгоогүй. Тэгвэл Х.Баттулга өөрөө Замын тээврийн болон Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхдаа Сайшандын аж үйлдвэрийн парк байгуулна, төмөр зам барина гэсэн нь юу болсон бэ. Сайшандад аж үйлдвэрийн парк байтугай ширхэг яндан ч босоогүй. Өнөөдөр “Голомт” банкиар бариулж буй төмөр замын мөнгө хаашаа хэний гараар урсаж байна вэ.
Ерөөс хууль хяналтынхан энэ мэдээнүүдийг “шинэ нүд”-ээр олж унших, хуулийнхан “шинээр ажиллах” цаг нь болжээ. Сингапурын засаг төрийн дээрх мэдээллийг санг ухвал өөр бусад асуудал ч нэлээд гарч ирэх бололтой юм. Үүгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорын хөрөнгө ил болж байх шиг байна. Гэхдээ энэ мэдээлэл Монголд цоо шинэ юм бас биш. 2017 оны зургадугаар сард одоогийн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Х.Баттулгыг оффшор дахь хөрөнгөө оруулж ирэхийг шаардаж, дээр нэр дурдсан зарим компанийг ярьж явсан. Тэгэхээр оффшор дахь хөрөнгүүдээ Монгол руу татах цувааг Ерөнхийлөгч анхлахыг ч үгүйсгэхээргүй болж буй бололтой.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
202.126.90.29
iim eronhiilogchtei bj yaj hogjih vede.naimaahin hun ashigaa l boddog umbn.bidniig daraan zarchihiim bishuu
Хариулах202.126.90.29
.
Хариулах64.119.26.35
Энэ хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад л яригдаж байсан шинэ юм биш шүү дээ
Хариулах202.55.188.102
Mongoo mongoldoo ogoh baihoo ofshoorgvi bolnoo koronoogvi bolnoo ene jiliin surpiriiz hurai hurai hurai
Хариулах66.181.180.35
Цаазын ялгүй болохоор бүгд давараад байгаа юм.
Хариулах202.126.89.56
Угааса ерөнхийлөгч гэдэг хүн монголд байгаад хэрэггүй гэж бодож бн ганц хууль бие даагаад батлах эрхгүй төрийн тэргүүнээр яах юм арчаагүй хувиа хичээсэн юмнууд л төрд гардан яаг гардаг гэж хэлж болохгүй юм байна эрх мэдэлтэй болхоор шунхай сэтгэлдээ идүүлдэг нь хотын дарга шиг
Хариулах202.126.89.56
Жоохон өөдрөг байлдаа өмнөх ерөнхийлөгчийг бодоход монголын ард түмэндээ юм өгсөн хха
Хариулах103.57.93.52
3,4 эхнэрийн бараг 8,9-н хүүхэдтэй гэх Х.Баттулга яавч олигтой амьтан биш бололтой. Хөөрхий муу аав нь энэ бүхнийх нь тоогоор зовж бие нь их чилээрхсээр өөд бсон бх, амьдад нь их зовоож дээ. Гэр бүлээ төвхнүүлээгүй хүн улс орон төвхнүүлнэ гэж бхгүй нь дээ.
Хариулах66.181.161.66
Har piar ged bgaa humuusee bitgii iim yumand huurt battulga bol eh oronchiin dur esgej bgaad mongoliig hujaad hudaldahad tuslah hujaagiin gar hul
Хариулах213.55.224.160
Hyatadaf hul aldaad 30 myangan honi ugnu gedeg shiidver gantsaara gargaad bsan n zuvhun uuriin ner turiin uudnees bsan yum bn gaihaad bsiin...
Хариулах192.82.78.124
Nogoo ylsan mogol n yu ch bolood bnda
Хариулах124.158.85.101
mongol ylna gej garch irsen ene hun ..mongol mun uu..!!!
Хариулах64.119.17.100
Өмөөрөөд эргүүтээд дгууд нь уншаасай. Энэ хүн үхэн үхтлээ гадаадын гар хөл болно. Сүнсээ худалдсан новш
Хариулах202.126.89.185
МАН-ын хар пи ар яваад бгааг ойлгохгүй бнуу
Хариулах202.55.188.89
Баримтаар нь байхад юун намын пиар вэ. Чи тэнэг юм уу. Эсвэл юуч ойлгодоггүй юм уу
103.212.117.141
баримтыг нь дэлгэсэн байна ш дээ. мэдээж ш дээ бизмeсмэн хүн шүү дээ.яана даа бидний монголчууд хэнд итгэнээ
217.149.169.16
Ёстой бүтэхгүй хүн ...Яачихсан Азгүй ард түмэн бэ......Яахлаараа дандаа Бүтэхгүй хүмсүүд Ёрөнхийлэгч болгодог юм бэ Хогчин Монголчууд
Хариулах202.126.89.185
Өмнөхүүд нь тийм бсан,
203.91.115.49
Eрөнхийлөгч байх эрхгүй хүн байна
Хариулах202.126.90.78
Жонхуугийн төмөр замаас хуссан 280 сая долларын сэжим эндээс гарч ирнэ шүү харж байгаарай, наад хулгайч чинь одоо юу гэж худлаа ярих уу, өөр илүү анхаарал татахаар сенсаци юу байна гэж бодож байгаа
Хариулах202.126.89.185
Сонгуулийн өмнөх хар пи ар л бн, Баттулгыг дэмждэг, ийм хүн биш
202.55.188.35
Энэ бүхний ард тулгаа биш байхоо хэн нэг мөнгөтэй хятад биеийн бяднаас ухааны бяд байхгүй ш дээ зүгээр л нэг үнэнч нохой
Хариулах192.82.65.34
Энэ бол х. баттулгын үнэн нүүр царай . Монголын хамгийн том хулгайч оффшорчин .
Хариулах66.181.161.6
Мөнгөтэй хятад-Синга,үнэнийг хэлсэн монгол-хужаа, өөрийг нь магтсан сэтгүүлч хятад-моя
Хариулах188.242.45.204
Тагнуул юу хийдэг байна. Хэрэв унэн бол тодорхой шийдвэр гаргах Харин хятадтай нийлж Монголоо гэсэн еронхийлогчийг дарах гэсэн ямхын ухаан бол Тэд нарт хатуу хариуцлага хулээлгэх нь зов эх орноо гэж ходолсон болгоныг дарах ямх булэглэл хучтэй байгааг тумэн олон мэднэ шуу!Монгол бичиг заах гэсэнд хорссон хятад бодлого гэж ойлгож байна.Даварсан хятадын хошиного долоогчид монгоор хэнийгч алж мэдэх нь тодорхой тул хоерыг тунгааж Монгол уужуу дугнэлт хийхгуй бол хятадтай нийлсэн шуналтанууд юуч хийж чадах гарын усэгтэй иймэрхуу юмыг хийхэд амархан болсон цаг шуу! Хулгайч гэж хашиграад байгаа хулгайчууд бол хятадын гар хол эх орон элгэн саданг эзлэх толовлогоо хэрэгжуулэх булэг ажиллаж байгаа нь тодорхой муу юманд хошуурах тусам эх орноо амархан алдах болно шуу!
Хариулах124.158.85.101
barimt gargaad bhad umuuruud hereggui dee . unen ym garaad l irne. mongolchuudiig teneg gej bodoogui biz..
66.181.161.6
Мөнгөтэй хятад-Синга,үнэнийг хэлсэн монгол-хужаа, өөрийг нь магтсан сэтгүүлч хятад-моя
173.255.132.113
УГААСАА ЯЛНААС ЗУГТАЖ МӨНГӨ ӨГЧ НЭР ДЭВШИЖ СОНГУУЛЬД ОРСОН. ...ЯЛСАН. ОДОО ЯЛЫГ НЬ СЭРГЭЭЖ ШИЙТГЭЛИЙГ НЬ ӨГ.
Хариулах124.158.85.101
zuv.zuv
202.126.89.69
УИХ-н чуулган дээр өөрийгөө л яриад байсан байнашт.Хуурамч санагддаг.угаасаа.
Хариулах192.82.64.190
30жилийн хугацаанд гишүүн, дарга хийсэн бүх нөхөд их бага хэмжээгээр мөнгө идэж уусан мөнгөтэй холбоотой гэж бид үздэг
Хариулах64.119.22.21
Ee huuree ooroo ofshor naasan
Хариулах103.212.118.242
Zooz kkkk ter terguun ohin ih hutgaldhiin aawiihaa ajil bisnesst, daruuhan unjiisan yum tsaaguuraa iim l bn
Хариулах139.5.218.197
юуны даруухан байхав, бохир мөнгөнд орооцолдсон, хар тамхитай холбогдсон муу бүхний холбоотон биш үү?!?! Хүүхдээ хаясан аав бохирт охиноо холбоод тэнэг л байна даа!!!!