News Paparazzi: 19 настай ээж гурван ихэр хүүхэд төрүүлжээ

Moderator
2020/12/20

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд арваннэгдүгээр сарын 6-нд дахин гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ингэснээр тус төвд 2020 он гараад нийт 16 гурван ихэр мэндлээд байгаа аж. Сүүлд төрсөн гурван ихрийн ээж нь Төв аймгийн Батсүмбэр сумаас ирж, амаржсан байна.

Тэрбээр 39 настай, зургаан хүүтэй бөгөөд сая амаржиж нэг охин, хоёр хүү төрүүлснээр есөн хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон байна. Есөн хүүхдийн найм нь хүү, нэг охин нь сая төрсөн гурван ихрийн нэг гэнэ. Ихрүүд 1.8 кг, 2.2 кг, 2.3 кг жинтэй төрсөн бөгөөд ээж болон хүүхдүүдийн бие сайн байгааг эмч нар дуулгалаа. Тус төвд гурав хоногийн өмнө арваннэгдүгээр сарын 2-ны өдөр гурван ихэр мэндэлжээ. Дорнод аймгийн Баян-Уул сумаас ирж амаржсан ээж нь 19 настай бөгөөд хоёр дахь төрөлтөөрөө гурав ихэр хүүхэд төрүүлж, дөрвөн хүүхэдтэй болжээ. Үүнээс сар орчмын өмнө Эрдэнэтийн харьяат цагдаагийн гэр бүл гурван ихэр хүүхэдтэй болсон байна.

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ тэтгэмжийг хүүхдийнхээ гурван нас хүртэл хүссэн үедээ хүсэлт гарган авах боломжтой. Мөн хүүхдийн мөнгө авахаас гадна ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол хүүхдээ гурван нас хүртэл “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж сар тутам хүүхэд асарсны 50 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхзүйн зохицуулалттай.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.105
    Өчигдөр

    2iher hvvhed turvvlsen ehd hvseltin daguu 2.000000 ugch bolohgvi ymu Mun oron suutsni asuudal zuw bodlogo tur zasag harj vzvvshtei asuudal shv

    Хариулах
    • 139.5.218.188
      19 цагийн өмнө

      2say tugrug ugdug shd

  • 202.126.88.218
    2020/12/21

    19 насандаа 3 ихэр төрүүлсэн Танд баяр хүргэе өмнө нэг хүүхэд төрүүлсэн гэж ойлгогдлоо ДАРХАН бэр боллоо

    Хариулах
  • 202.9.40.176
    2020/12/21

    Нарт хорвоод бүл нэмнэ гэдэг гайхамшиг! цөөхөн монголчуудын өнөр болгож байгаа Танай гэр бүлд аз жаргалх инээд баясал хүүхдийн цовоо цайлган дуу мөнх орших! Нутгийн зөвлөл 3 өрөө байр билгэлэх болтугай! Ер нь улсаас ,хоёр ихэрд 2 гурван ихэрт З.өрөө байр билгэлдэг уламжлал тогтооё Эрхэм ерэнхийлэгч өө ! Айлдвараа гарга!

    Хариулах
  • 64.119.25.81
    2020/12/21

    Баяр хүргье..

    Хариулах
  • 202.55.188.40
    2020/12/20

    Маш. Сайхан өнөр өтгөн. Гэр бүл байна аз жаргал хүсэж баяр хүргэе

    Хариулах
  • 43.242.243.89
    2020/12/20

    Oird sonsoogui saihan medee bna.Az jargal huseye.

    Хариулах