Баянзүрх Дүүрэгт Хэсэгчлэн хөл хорио тогтоож 0 зогсолт хийхээр болсон уу...
Өнөөдөр ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр БЗД-ийн 26-р хороонд халдвар илэрсэн гэж мэдэгдсэн. Тус хорооноос илэрсэн халдвартай иргэний PCR шинжилгээний хариу хэлбэлзэлтэй гарч байгаа тул ойрын болон дам хавьтлуудыг ийнхүү тусгаарлаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэний шинжилгээний хариу нэг гарахдаа эерэг, ахин үзэхэд сөрөг гарч байгаа тохиолдол бий бөгөөд халдварын үе шат, хугацаанаас болж ийнхүү хэлбэлзэх магадлалтай аж.
Тиймээс дам болон ойрын хавьтлын байрлаж буй “Энканто” хотхоны 209-р байр, Олимп хотхоны 421-р байр 1-р орц, Нарлаг-Өргөө хотхоны 723-р байрыг тусгаарлалтанд авчээ. Тиймээс тус байрны иргэд шинжилгээний хариу бүрэн гарч дуустал гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Мөн энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Баянзүрх дүүргийн эмнэлэгт батлагдсан иргэдийн ойрын хавьтлуудыг шинжилгээнд бүрэн хамруулсан. Дам хавьтал болох 1000 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Өнөөдөр, маргаашдаа дам хавьтлуудаас шинжилгээ авч дуусгана. Иргэд хөдөлгөөнөө багасгаж, аль болох олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй” гэж мэдээллээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай