УИХ-ын чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 17 саналаар санал хураалт явуулж байна. Энэ үеэр
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Гадаадын иргэд Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол руу хилийн гаднаас халдаж байгаа асуудлыг яах вэ. Саяхан Хятадын Засгийн газрын санхүүжилттэй APT хакерын бүлэглэл манай улсын төрийн 340 гаруй байгууллагын программд халдлага хийсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагын ашигладаг программ руу халдсан. Энэ нь төрийн байгууллагын албан бичиг боловсруулж, хөтөлдөг, дотоод чат зэрэг амин чухал асуудалдаа ашигладаг программ юм. Эдгээр 340 байгууллага бүх хүний нөөцийн мэдээллээ энэ программ дээр хадгалдаг. Өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн төсөлд хил орчмын аялал жуулчлалын хөгжүүлэх асуудал тусгагдсан юм байна. Гэтэл манай улсад орж ирсэн гадаадын иргэдийн хаана юу хийж байгааг бид мэдэж байна уу” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг тагнуулын байгууллага шалгана. Энэ хуульд үүнтэй холбоотой асуудал байхгүй. Хил орчмын аялал жуулчлалтай холбоотой асуудлыг байнгын хороон дээр ярьсан.Хоёр улсын хил орчимд амьдарч байгаа иргэд өдрийн виз аваад өдөртөө орж гарч болох юм гэдэг санал гарсныг байнгын хороо дэмжсэн” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.212.117.50
MGLiin turd unenee heldeg hun bnuu.800 hutad oruulaad hamag uoma hakarduulaad.11 sard olon avtobusaar hytad oruulaad laiv hiisen emegteig bariad horoid bsan.Hytadiin talaar ug buu duugar gh uom.Hytad k19 taraasan shuu.TZiin jijig temtseend oros irdeggui uom.
Хариулах70.59.20.111
Ene CByambatsogt dandaa bolj bytehgyi um hiij baihiin udriin viz avaad udur tytam nevtrene gej uy baisiin tegeedl hyyli bysaar orj irne gesen yg shu dee bid esergyytsej bna
Хариулах43.242.243.82
yu ysriad bna daa.Hujaag iim bolohoor ni ard tumen chini durguitseed baina.shuu dee tor zasag mini Ta nar mini.yarihaas tdaashgui.baih yum daa
Хариулах59.153.115.170
Өө за за өглөө орж ирээд корона тараачихаад орой гараад явчих юм байна л даа амар юм болж дээ
Хариулах