ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр /2020.12.17/ нийт 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд халдвар илэрсэн. Энэ нь нийслэлийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтоос өчигдөр хоёр, өнөөдөр 18 нийтдээ 20 тохиолдол боллоо. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Ойрын хавьтал болсон эмч гэх мэт 266 хүнээс шинжилгээ хийхэд одоогоор халдвар илрээгүй байна. Үүсээд байгаа голомтыг тухайн голомтод нь хянах аргаар тандаж байна. Эмнэлгийн ажилчид болон өвчтөнүүдийн ар гэрийг гэрт нь тусгаарлаж байна.
Тиймээс ард иргэд айх хэрэггүй. Маск тогтмол зүүдэг, ариун цэвэр сахидаг хүмүүст халдвар илрэхгүй байх тохиолдол ажиглагдаж байна. Халдварын эх уурхайг тогтоодоггүй. Цар тахлын шинэ вирус хаана ч явж болно. Бид ард иргэдийнхээ дунд халдварыг тархааж алдахгүй байхын тулд боломжит бүх зүйлээ хийж байна.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо